​ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ах дүүсийн алт тойрсон аалзны сүлжээ

Админ
2020/09/14

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авлига, албан тушаалын хэргээр анхан шатны шүүх 6 жилийн хорих ял оноосон. Товчхондоо:

1. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед улсын тусгай хамгаалалтад авсан Тост Тосонбумбын талбайтай “Элбэг Орд” компаний 14145 дугаартай лиценз давхцжээ.Энэ лицензийн нөхөн олговор болгож “Элбэг орд ”компанид “Улаансайр-1”, “Улаансайр-2” нэртэй 2 лиценз өгөнгүүтээ лицензүүдийг Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч”компаниар дамжуулан бусдад шилжүүлсэн.

2. Засгийн газрын 90,91-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Ноён уул,Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан 10-аад аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох асуудлыг шийдэхдээ уг тогтоолд огт хамааралгүй / Булган аймагт эзэмшиж байсан лиценз нь аль 2011 онд дархан цаазат газарт хамрагдсан/ “Азарган гол чонот ”компанийг хамруулж, тус компаний 4 лицензийг нь 8 лиценз болгож олгосон .

Дээрхи 2 үйлдэлд Ерөнхий сайдын албан тушаалыг урвуулан ашигласан гэж үзээд Ж.Эрдэнэбатад шүүхээс ял өгсөн.

Ж.Эрдэнэбат шүүхэд :”Надад уул уурхайн талаар ямар ч мэдэгдэхүүн байхгүй”,“Миний аав амьд сэрүүн байхдаа чи уул уурхайгаар хэзээ ч битгий оролдоорой,алт гэдэг чинь дэлхийн судас юм гэнэ лээ гэх захиасыг би өнөөдөр болтол биелүүлж ирсэн хүн,Би Сэлэнгэ аймагтаа лиценз авах боломжтой байсан ч сонирхоогүй “ гэж мэдүүлжээ.

Гэвч Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт албан тушаал хашсан цагаасаа уул уурхайтай гүн бат холбогдсон.Өөрийнхөө нэр дээр лиценз байхгүй ч ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр алт олборлосоор иржээ.

1. Цагдаа руу салаавч гаргаж “Салаавч” хочтой болсон Ц.Баярцогт түүний хуурай дүү. С. Баярцогттой хамтарч Сэлэнгийн Ялбагт хууль зөрчин алт ухаж байсан хэргээр шалгагдаж байсан.

2. Төв аймгийн Заамар суманд томоохон алт олборлогч “Ипт гоулд ” компани Ж.Эрдэнэбатын аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Батдоржийн Байгалмаагийнх. Үеэл эгчийнхээ нэр дээр байдаг энэ компаний ард Ж.Эрдэнэбат байгааг нутгийнхан үгүйсгэдэггүй.

3. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад / 2017 онд/ Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” хэмээх газарт “Эрдэнэсийн эрэг” гэх компани 15,000 га талбайд лиценз авсан. 40 тн алтны нөөцтэй энэ газрыг ухуулахгүй гэж нутгийнхан эсэргүүцэж тэмцсэн ч эцэст нь “Эрдэнэсийн эрэг ” компаний 34 хувийг “Төв Эрдэнэс ” Орон нутгийн өмчит компани эзэмшихээр болсон. Энэ үеэр “Эрдэнэсийн эрэг” компаний 66 хувийг эзэмшигчдийн ард мөн л “Илт гоулд” буюу Ж.Эрдэнэбатын ах дүүс байсан нь олон нийтэд ил болсон. / “Эрдэнэсийн эрэг” ийн хаягийн бүртгэл “ Илт гоулд” дээр байлаа. / Нутгийнхан “Эрдэнэсийн эрэг ” компанийг шүүхэд өгсөн ч компани ялагдаж, лицензийнхээ талбайг 3000 га болгож багасгалаа гэж тэднийг хуурсан ч өнөөдөр “Эрдэнэсийн эрэг ” компаний лиценз хүчин төгөлдөр хэвээр байна.

Ж.Эрдэнэбат төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ нийлж байгуулсан компани дээрээ лиценз авсан нь илэрч шүүхээс ял авсныг дээр дурдсан. Түүний төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгийн Ерөө,Шарын гол, Зүүн хараа, Булганы Бүрэгхангай....маш олон газарт алт олборлосон. Өнөөдөр олборлосоор байна. Ж.Эрдэнэбатын ойр тойрны хүмүүсийн энэ олон алтны компаний хажуугаар хууль хяналтынхан яагаад чимээгүй өнгөрдөг вэ гэвэл Ж.Эрдэнэбат нь МАН-ын дарга асан М. Энхболдтой ах дүүсийн холбоотой гэгддэг. Мөн М.Энхболдын үед АТГ-ын дарга асан Х. Энхжаргалтай Ж.Эрдэнэбат найзууд. Х. Энхжаргал нь Цагдаагййн Ерөнхий газрын дарга асан С.Баатаржавтай худ ураг. Улс төр, хууль хяналт тойрсон ийм том аалзны сүлжээ бий болгоод дуртай газраа алт ухаж байсан нь энэ. Алт мөнгө, эрх мэдэл сүлэлдсэн яг ийм сүлжээг таслан зогсоохгүйгээр манайд шударга ёс тогтож, хөгжил ирэхгүй ээ. Улс төрчид нь бүгд худлаа ярина. Хулгай хийнэ. Шүүх дээр худал мэдүүлэг өгснийхөө төлөө л хариуцлага хүлээх ёстой биш үү!!! Ж. Эрдэнэбатын хийсэн хууль бус зүйлийг тоочвол далай далай... Зураг дээр: Ж.Эрдэнэбатын эхнэр Тунгалаг , “Илт гоулд” компаний захирал Б. Байгалмаагийн хамт

"Эрдэнэсийн эрэг " компаний лиценз хэвээрээ байгааг илтгэх албан бичиг


Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон 2020.09.14


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.250
    2020/09/17

    битгий бураад байгаарай баримттай юм гэж наана чинь юу ч алга битгий шаа

    Хариулах
  • 203.91.115.49
    2020/09/15

    Хүрэлбаатар Чойжилсүрэнг бас шалгаачээ мэргэжлийн хулгайч нар

    Хариулах
  • 202.126.88.158
    2020/09/14

    Ta nar nerteigeer ni ene ulstoriinhon hunees toroogui ah duu hamaatan sadangui hun bish oor torol zuiliin amitad tor barih hrrgtei gecheech

    Хариулах
  • 202.126.88.158
    2020/09/14

    Chinii nudend hun bolgon hujaa yu bitgii medemhiir erdenebat hujaa gevel chi bur nutaggui mal za

    Хариулах
  • 192.82.65.124
    2020/09/14

    Хаашаа юм тэгээд хамаатан садан нь бизнестэй байж болохгүй юм уу?

    Хариулах
    • 202.126.88.131
      2020/09/14

      chi hujaa yu erdenebat chin hujaa shuu de

  • 202.126.88.158
    2020/09/14

    Naaduuliig chini shalgasan edgeer alt olborolson geed baigaa nohduud cjini teguul tsom bayjajee daan ch tiim ym hatagdahgui baigaam daa ter elt goold HHK chini barag erdenebatiig held orhoos ni omno baisiin bainlee

    Хариулах
  • 202.9.46.109
    2020/09/14

    Сү Батболд гэж офшорчин хулгайчид яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ? Энэ хүн бол Боро Гоулдын алтнаас 15тонныг хувааж идсэн хулгайч .Эрдэнэбат энэ 2 нэг тэрэгний дугуйнууд.Бас Сэлэнгийн төвд Ж.Эрдэнэбат нарын гурван нэр дэвшигч 3 том хаус бариулж байгаа.

    Хариулах
    • 139.5.219.195
      2020/09/14

      Яг үнээ

  • 66.181.186.28
    2020/09/14

    Сэлэнгэ аймгийн ЕРӨӨ СУМЫН. ХАРГАНАТ.МОГОЙТ ЯЛБАГТ.Мандал сумын Нарангийн амд.Цонголонгийн даваа гэх газруудад зөвшөөрөлгүыгээр албан тушаалдаа эрдэж авга эгч Мөнхэрдэнэ түүний нөхөр Тибаков нар Ээж Пүэрэвдулам дүү Зоригтбаатар дүү Эрдэнэтөгс Жаргалбат түрийвч нэг модны ченж Баатар нар ой модыг тэр чигт нь сүйтгэж гол горхийг ширгээж байгаль дэлхийг там болтол ухаж сүйтгэж алтыг нь ухаж модыг нь огтолж там болгосон доо.Шалгадаг газар байдаггүй дуудлагхюа өгөөд ирдэггүй гэжүүгаа.Сэлэнгийн Цагдаа.сэргийлэхиын даргыг өөрийнхөө хүнийг томилж дур зоргоороо жаргаж байгаа.Сэлэнгэ цагдаагүй болоод удаж байнаа.Даргө нь Ж.Эрдэнэбатын тавиул түрийвч нэг гэхийнмаа одоо хүртэл байдаг гэнэшүү.Эд нарт цагдаа дуудаад ирдэггүй харин байгаль дэлхий гэсгээлээ үзүүлж Харганат гэх газрыг ухаж сүйтгэж байгаад ланд 80 машинтайгаа онхолдсон ч гэх шиг нутгиыгхан өнгөтөөр ярьдаг юм билээ.Даанч шалгаж өгдөггүй гээд байна.лээ.Цэвэр Монгол хүнд ийм их шунал бхйгаль хайрлахгүй сүйтгэх цэвдэг сэтгэл байхгүй дээ хаашаа юм хятад цустай эрлийзүүд ийм харгис цэвдэг байдаг юмуу ёстой бүү мэд.

    Хариулах
    • 150.129.140.88
      2020/09/14

      Тэнэгтээд байгаач чи. Ацны цэвэр монгол хүн. Юугаа хуцаад бгаа мал вэ чи. Цэвэр монгол гэж ямарихүнийг хэлдэг юм. Тэгээд цэвэр монгол хүн шуналгүй байдаг юм уу? Монголын хаад эрх мэдэл, алт мөнгө, адуу малаа булаалдаад их улсыг мөхөөсөн бус уу! Муу ухна вэ чи.

    • 202.179.27.226
      2020/09/14

      итгэмээргүй ч яалтч үгүй баримтуд байдаг ажээ