​“Алтай констракшн”-ын захирал Х.Бат-Эрдэнийг үргэлжүүлэн хорихоор болжээ

Админ
2020/09/14

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван зугтсан. Улмаар  АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаад байсан ч өнгөрсөн наймдугаар сард тусгай үүргийн онгоцоор ирсэн даруйд нь саатуулсан. 

Тодруулбал түүнийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар наймдугаар сарын 10-наас эхлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Тэгвэл түүнийг цагдан хорих сунгажээ.  Өнгөрсөн пүрэв гарагт түүний цагдан хорих хугацаа дууссан ч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг хэлэлцэх хурлаар үргэлжлүүлэн хорих захирамж гарсан байна. 

Сануулахад, Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа асуудал нь ийнхүү хуулийн байгууллагад шалгагдах үндэслэл болсон байна.
 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.20
    2020/09/16

    Хулгайчийн ухаан дутна штээ.Ясын цайтал хориосой. Жангаа идээд Дархан Сэлэнгэ Төв аймгийн мөрдөнгөөр сайхан оруулаад гаргаасай.

    Хариулах
  • 66.181.186.82
    2020/09/16

    Алт мөнгө торго дурдан булга минжээр биеээ ороож гүйгээд юм үзээгүй царайлаад байсан юмаа. Ухаан суух байлгүй дээ

    Хариулах
  • 24.154.170.220
    2020/09/16

    за эд нар мөнхийн юм шиг далчигнаад бүүр их байсан одоо яахав дээ бас тэр Батбасан дүүгийн гэсэн сайн шалга муусайн юмнууд төрхөөсөө баян төрчихсэн юм шиг одоо яахав гэж шорондоо мөнх амьдар даа

    Хариулах
  • 202.9.46.47
    2020/09/15

    Sain shalgaad gariutslaga huleelgeh heregtei muu ulsin mongo idegch narig

    Хариулах
  • 66.181.161.106
    2020/09/15

    Ih daljigansan umaa n nuhur

    Хариулах
  • 202.179.24.56
    2020/09/14

    Энн нөхрийн сайн ах Бадамжунай, М.Энхболдыг барьж хорьж шалгаачээ...

    Хариулах