Нийслэлд бүртгэлтэй 130 мянга орчим нь Toyota Prius маркийн машин байна

Админ
2020/09/15

Манай улсад 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1,114,728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 602,189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог.

Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал,

бензин хөдөлгүүртэй 407,712,
дизель хөдөлгүүртэй 129,858,
цахилгаан хөдөлгүүр бүхий 306,
хийн хөдөлгүүр бүхий 13,641 тээврийн хэрэгсэл байгаа ба тэдгээрийн 128,983 буюу 21.4% нь Toyota Prius маркийн автомашин байна.


2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийслэлд 66,360 автотээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авжээ.

 Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424,482 буюу 70.48% нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай гэсэн үг.

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020.09.01-ний өдрийн байдлаар 313,072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3,264 автотээврийн хэрэгсэл “тэнцээгүй” байна.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.