Шүүгдэгч Д.Төмөрбаатарт цагдан хорих арга хэмжээ авч, шүүх хуралдааныг хойшлууллаа

Админ
2020/09/15

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан шүүгдэгч Н.Баярсайхан нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл хойшилууллаа.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Баярсайхан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга/, шүүгдэгч Э.Аззаяа /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /хахууль авах/-ийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ш.Тэгвандан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Элдэв-Очир /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/, шүүгдэгч С.Бүрэнтөгс /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагт товлон зарласан боловч шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:30 цагт товлож, шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, дараагийн шүүх хуралдаан хүртэл Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.99
    2020/09/17

    Авсан нь зугаалаад өгсөн нь хоригдоол хэдэн минут хоцорсоны төлөө хорьж л байдаг

    Хариулах
  • 192.82.66.101
    2020/09/17

    Shvvh.hyral hoishilloo gedeg n.narand he'd honog.baih hygtsaa.bas l aihtar.shvv.bas. Anh ydaagiin hereg geed.gertee. Haan shig.baih bhdaa.Iim hyylia.gargaagvi bizdee nyambaataraa.harah l vldej

    Хариулах
  • 103.26.194.37
    2020/09/17

    МАНАН хүчтэй энэ хүмүүс мөд хэлмэгдсэн болж төрөөс нөхөн олговор нэрээр тэрбум тэрбумаар нь аваад албан тушаал дэвшээд явж чадна.

    Хариулах
  • 202.126.90.83
    2020/09/16

    Бүрэнтөгс, Элдэвочир 2 нь ажлаа хийгээд л яваад байхын үнэн гайхалтай. Ийм хэрэгт нэр холбогдсон бол зайлуулах хэрэгтэй. Хүнтэй харьцаж байгаа нь үнэн их зантай нохойнууд шүү

    Хариулах
  • 103.57.93.114
    2020/09/16

    МХЕГ-ын зарим 1 хүүхэн айлын нөхөр дагуулаад эмнэлэгт үзүүлж, буян болж бн гд хөтлөлцөөд яваад бдаг юм билээ. Хүнд тусалж, их буян хийдэг байцаагч нартай газар гэсээн, наад МХЕГ чинь хахаха

    Хариулах
    • 103.57.93.114
      2020/09/16

      Хамаг муу нь шүгэлсэн хүмүүс ажилладаг газар юм шиг бндаа

  • 121.6.15.95
    2020/09/16

    Ene ali dr uildel deeree barigdchihaad baihad shuuheer etseslehgui yag yah gd bnaa. Ingej bgd nuguu Nyambaatruun batlasan huuliar huun heleltseh hugatsaa duussan gd oimson doh dollaraa butsaaj awaad sul tawigdah yum bn lda. Muu nowshnuudtai yaj tentseh wee ? Bugdiig n duujleed shataah uu

    Хариулах
  • 66.181.186.82
    2020/09/16

    МХЕГ гэж хэдэн гөлийсөн нөхдүүд хоорондоо нүд амаа ирмээд дохио зангаагаар яриад шивнэлдээд сууж байдаг зэвүүн газар байдаг юм билээ

    Хариулах
  • 64.119.23.134
    2020/09/16

    Ter hahuul ugsun garuudiig adilhan shuugeech dee! Adilhan l shorond ni hataah heregtei!

    Хариулах
    • 192.82.67.224
      2020/09/16

      Чи яасан хахууль авагчийн хамаатан байна тээ

  • 59.153.115.136
    2020/09/16

    Ганцхан монгол улсад бдаг хошин шог....хятад ахынд ийм юм болсон бол дууссан

    Хариулах
    • 103.57.92.94
      2020/09/17

      Яг үнэн, энэ 150.129.140.88 тоот нөхөр авилгачин байна даа, хулгайч л хулгайчаас өмөөрдөг.

    • 103.229.122.44
      2020/09/16

      Uls ornoo horloson geed shuud tsaazlah hyatadaar bol

    • 150.129.140.88
      2020/09/16

      Лалар минь чи тэгвэл тэр хятад ахындаа очиоч. Муу балай пялдага хог вэ чи. Орос, хятад хоёрыг ахаа гэж бодож явдаг муу пялдайсан новш.

  • 202.21.108.163
    2020/09/16

    Хор оруулж оймсондоо доллар шаадаг гаруууд

    Хариулах
  • 202.9.40.35
    2020/09/16

    Хулгайч нар юм уу?

    Хариулах