БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ВАН И-гийн албан ёсны айлчлал эхэллээ

Админ
2020/09/15

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.

Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтлаа.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн байна.

Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, аль болох цөөн хүн үйл ажиллагаанд оролцуулахаар зохицуулжээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.119
    2020/09/15

    700 сая юаний буцалтгүй тусламжийн цаана юу байгаа бол?

    Хариулах
  • 202.9.46.81
    2020/09/15

    Xorio tseeriin deglemtei ved irj bxiig bodxod negl uchir bnda

    Хариулах
  • 66.181.161.99
    2020/09/15

    Вирус нь ороод ирлээ пизда аа

    Хариулах
  • 202.9.40.48
    2020/09/15

    Хил хаалттай гэсэн яасан вэ?

    Хариулах
    • 66.181.161.75
      2020/09/15

      Ed nar boldiin bn