​ Б.Ган-Эрдэнийн цаг зогсох болоогүй!

Админ
2020/09/15

Тархины хавдар гэх өвчинтэйгээ мэдсэн даруйдаа “Чи минь л энэ амьдралыг авч явах нь.  Хоёр хүүхдийнхээ сайн сайхны төлөө суралц” хэмээн эхнэрээ гадаадад сургахаар явуулж, өөрөө хоёр хүүхэдтэйгээ өвчинтэйгээ тэмцэж байсан Наран их дэлгүүрийн seiko  брэндийн албан ёсны цаг засварчин Б.Ган-Эрдэнийг уншигч та санаж байгаа бизээ.

Анх 2018 онд тархины булангийн хавдартайгаа мэдсэн тэрбээр П.Н.Шастины нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлэгт хагалгаанд орсон ч амжилтгүй болж, улмаар монголд эмчлэгдэхгүй гэх хариулт сонссон юм.

Өнгөрсөн хугацаанд Б.Ган-Эрдэнэ ард түмнээсээ хандив цуглуулан БНСУ-д хэд хэдэн удаагийн хүнд хагалгаанд орсон ч дахин хагалгаанд орохоор болжээ. Тэрбээр энэ сарын 2-ны өдөр сүүлийн хагалгаандаа орсон байна.

Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч хавдрын уутанцарт ус хурж дээшээгээ тархи руугаа цүлхийсэн байдалтай байсан тул дахин хагалгаанд орох шаардлагатай, хугацаа алдаж болохгүй гэдгийг эмнэлгийн зүгээс анхааруулжээ. 

Б.Ган-Эрдэнийн дараагийн хагалгаа нь энэ сарын 24-ний өдөр /2020.09.24/ болно. Энэ хагалгааны зардал нь 150-170 сая төгрөг. Хагалгааны дараа туяа эмчилгээнд орвол дээрх нь зардал нь нэмэгдэнэ. Түүний гэр бүлд өмнөх хандиваас үлдсэн 54 сая төгрөг бий. Өөрөөр хэлбэл түүний эмчилгээний зардалд дахин 95 сая төгрөг дутаад байна. 

Тиймээс  сайхан сэтгэлт ард түмнээсээ 10,10 мянган төгрөгийн сэтгэлийн хандив хүсэж байна.  

Тэр бол хүмүүсийн нандин гоёл болсон цагийг нь “эмчилж эдгээдэг” алтан гартан. Зогсохгүй, явахгүй болсон цагийг нь ажиллуулж, “зүрхийг нь цохилуулдаг” эмч. Гэвч аймшигт өвчин түүнийг цаг хугацааг зогсоох гээд байна. Гагцхүү таны сэтгэл түүнийг аврах ганц найдвар болж байна!!!


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.210.18
    2020/09/16

    Солонгос улсад чинь манай хүмүүсийг мөнгөнд нь тааруулаад жаахан жаахан юм хийгээд олон удаа хагалгаа гэж оруулаад байдаг юм биш үү.?

    Хариулах