​ Б.Энхчимэг​: Нэр бүхий 27 дэн буудлуудыг хаах саналыг Мэргэжлийн хяналтын газарт хүргүүллээ

Админ
2020/09/15

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй ярилцлаа. 

- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан баг “Дэн буудал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний үр дүнгийн талаар танилцуулахгүй юу?

- Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудлуудад Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738-2007 стандартын хэрэгжилтийг хангаж, хяналтыг тогтолцоог сайжруулах зорилгоор /2020.09.02/ энэ сарын 02-оос 11-ний өдрүүдэд шалгалтын ажиллагааг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Эрүүгийн цагдаагийн алба, дүүргүүд дэх цагдаагийн газар, харьяа дүүргийн Онцгой байдал, Үйлдвэр үйлчилгээ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн алба хаагчид оролцож, аж ахуйн нэгж, иргэн нь дэн буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл болон стандарт үнэлгээ тогтоолгосон эсэх, зочдод хүргэж байгаа үйлчилгээний чанар, стандарт, ахуй орчны нөхцөл байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлыг шалгаж ажилласан.

Шалгалтын хүрээнд Баянгол дүүрэгт 20, Баянзүрх дүүрэгт 48, Сонгинохайрхан дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 25, Чингэлтэй дүүрэгт 11, Хан-уул дүүрэгт 3 буюу нийт 142 дэн буудлуудын үйл ажиллагааг шалгасан.Энэ удаагийн шалгалтаар нийслэл хотын хэмжээнд 142 дэн буудал үйл ажиллагаа явуулж байгааг тогтоож харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 10 газарт торгуулийн арга хэмжээ авч, 27 газрын үйл ажиллагааг зогсоох саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан. 

Дээрх дэн буудлуудын 134 нь батламжтай, 8 газар нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож бүртгэл судалгаанд хамрууллаа. 

- Шалгалтын явцад дэн буудлууд ямар ямар зөрчлүүд гаргасан бэ? Зөрчил гаргасан дэн буудлуудад ямар хуулийн хариуцлага хүлээлгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Стандартчлал хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738-2007 стандартыг хангаж байгаа эсэхийг шалгасан. Ингэхэд дэн буудлуудад дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх журам баталж мөрдөөгүй, цагаан хэрэглэл угаах зориулалт бүхий угаалгын газаргүй, угаалга цэвэрлэгээнд халдваргүйжүүлэх бодисыг тогтмол хэрэглэж хэвшээгүй, цагаан хэрэглэл өнгөө алдсан, гудас, хөнжил нь хуучирч муудсан, хир толботой, стандарт хэмжээндээ хүрэхгүй /богино/ байсан. 

Түүнчлэн зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, стандартад заагдсан тавилга хэрэгсэлгүй, үйлчлэгч, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, Ковид-19 цар тахалтай холбоотой заавар, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, ажлын дүрэмт хувцасгүй, энгэрийн тэмдэг зүүж хэвшээгүй, насанд хүрээгүй хүүхэд, согтуу хүнд үйлчилсэн, зочдын бүртгэлийг хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн.

Тухайлбал дээрх зөрчлүүдийг гаргасан “UB-17”, “Гүн нуур”, “Ийгл”, “Элит”, “Их тамир” дэн буудлуудад Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 сая төгрөгөөр, 
“Ди Эс”, “Уянга”, “Анар”, “Хийморь” нэртэй дэн буудлуудад мөн хуулийн 6.17.9 зааснаар 50,000 төгрөгөөр тус тус торгуулийн арга хэмжээ авч,  “Од”, “Номуун”, “Зээргэнэ”, “Даян”, “Хангай”, “Мариат”, “Болор”, “Ийгл”, “Наран”, “Хос”, “Эндо”, “LT”, “Хаус 25”, “Найз”, “Азука”, “Уулзвар 21”, “Болор”, “5-од”,“Оч”, “Грийн”, “Ивээл”, “Кристал”, “Хотол”, “Цагаан-од”, “Тав тух”, “Өнөр-32”, “Оюу” зэрэг 27 дэн буудлуудыг хаах саналаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн.

-Дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагад цаашид юуг анхааруулах шаардлагатай вэ?

- Дэн буудлуудын барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн шалгахад цахилгааны утас ил задгай, зөөврийн гал унтраах хэрэгсэл нэмж авах шаардлагатай.  

Мөн аваарын гэрэлтүүлэх хэрэгсэл байршуулаагүй, объектод гал унтраах автомат төхөөрөмж, галын дохиоллын систем төлөвлөөгүй, төлөвлөсөн боловч бэлэн байдал, засвар үйлчилгээ хийгээгүй, цахилгаан холболт хамгаалалтын бүрхүүл хийгдээгүй, унтраалга, розетка ус чийгнээс хамгаалагдаагүй, Барилга байгууламжид гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулсан байна гэх заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүдийг гарсан. 

Тиймээс аж ахуй нэгж байгууллагуудын албан тушаалтан нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгсөн.

Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээний чанар, стандартыг хангаж ажиллах нь энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын гол зорилго байх ёстой. Тиймээс  дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаа иргэд Дэн буудал ажиллуулах ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандарт буюу 2007 онд баталсан стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байна. 


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.97
    Өчигдөр

    Хөөрхөн юм аа

    Хариулах
  • 66.181.161.81
    2020/09/19

    Den buudaliin gesen huuligvi baigaach chadwartai neegeed l chadwargvi hohirood bdad yum shig sanagdsan bas l neg hvnii amidral bgaa olon hvnii ajiliin bair shvv dee zuw zohitsuulalt heregtei bh aa

    Хариулах
  • 202.55.188.84
    2020/09/16

    Залуус гэдэг аймшигийн газрыг хаана гээгүй бна. Папараци лайв хийгээд байсан. Ямар ч зөвшөөрөлгүй ажилладаг гээд ...

    Хариулах
  • 202.21.105.246
    2020/09/16

    Er ni deh buudlaar yadgin hend heregtei. Un ajilluulj baigaa humuusdee l heretei baih haachval hen ch uguilehgui

    Хариулах
  • 202.21.105.246
    2020/09/16

    Za 50000 baihdaa yahav dee ymar togloom bishde ichmeer umda manaihan gj

    Хариулах
  • 192.82.67.220
    2020/09/16

    Den buudluud eruusuu hereggui e.ulaanbaatraar duuren tembuu

    Хариулах
  • 202.126.88.51
    2020/09/16

    Iim xoorxon tsagdaa bdimu

    Хариулах
  • 192.82.75.81
    2020/09/16

    ашгүй дээ_ ухаан орж эхэлж дээ. Буудал, баар 2-ыг хааж газрыг нь арчиж мод тарьж цэцэрлэгт хүрээлэн барья

    Хариулах
  • 64.119.26.192
    2020/09/15

    1.r horoolol habid bdg bytdal nertei myyhai gazrig zailyylkj uguuch

    Хариулах
  • 192.82.72.119
    2020/09/15

    Цар тахлын үед хүн байрлуулах гэхээр буудал хүрэлцэхгүй байна гэх. Гэтэл нийслэлд ийм олон дэн буудал үйл ажиллагаа явуулдаг гэх. Шаардлага хангахгүй энэ олон дэн буудлаар юугаа хийх вэ? Хаах хэрэгтэй

    Хариулах