​ Д.Нямхүү: “Анх-Отгон”-той байнгын холбоотой байгаа, ташаа мэдээлэл тархсан

Админ
2020/09/16

Манай улсад коронавирусийн анхны халдвар өнгөрсөн гуравдугаар сарын 9-ны өдөр илэрсэн. Тухайн иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Бадрах энержи ХХК-д ажилладаг Франц улсын иргэн байсан юм. Монголчууд түүнийг анхных бөгөөд отгон нь байгаасай хэмээн "Анх-Отгон" хэмээн нэрийдсэн. Өчигдөр “Анх-Отгон Франц улс коронавирусний шинжилгээ өгөхөд өвчлөөгүй нь тогтоогдсон" гэдэг мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Цахимаар Франц иргэнтэй холбоотой мэдээлэл гарсан. Буруу ташаа мэдээлэл явуулж байна. Бид Франц иргэн бидэнтэй байнгын холбоотой байдаг. Биеийн байдлынхаа талаар байнга мэдээлэл өгдөг. Энэ талаар өмнө нь мэдээлж байсан. Анх-Отгон нутагтаа очингуутаа шинжилгээ өгсөн. Дархлал сайн тогтсон байна. Сайн эмчлэгдсэн байна гэдгийг эмнэлгийн байгууллагаас мэдэгдсэн байсан. 

Тиймээс  ЭМЯ, ХӨСҮТ-д болон Монгол улсын Засгийн газарт дахин, дахин баярлаж байгаагаа илэрхийлсээр байгаа. Гэтэл онцгой үед буруу ташаа мэдээлэл тараасан нь дайсагнаж байгаа хэрэг. Олон хүний нойр хоолгүй ажилласан хүмүүсийн хөдөлмөрийн үгүй хийлээ. Манай улс эдгэрэлтийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа” гэв. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 117.136.0.175
    2020/09/17

    ochigdor l holboogui bga udahgui holbogdono bh gee biz de.ed nariig ingej barin tavin yarihaar edend baitugai oortoo ch.itgehed hetsuu bolloo.arai l uu ard tumnee doromjilood...yu gsen ch yadag yum gsen yanztai.busad orniihon irj yagaad turshlaga sudlahgui bn.edgerelteer ondor bga bol gadaadiin hevleld garmaar yum.tag chig.ed l oorsdiigoo seveed bnaa da.

    Хариулах
  • 202.126.88.67
    2020/09/16

    өчигдөр л холбоогүй байгаа гээд байсан.хэдхэн цагийн дараа ёстой холбоогоо таслаагүй гэхийн яаж ойлгохов

    Хариулах
  • 66.181.187.65
    2020/09/16

    За мэдэхгүй ээ Нямхүү гуай. Ер нь эргэлзээтэй санагдаад л бна сүүлийн үед. Хилээ нээ бусад улс хилээ нээсэн хэвийн л бна. Амьдрал ахуйгаа бодьё та нар ямар биднийг тэжээх биш. Бид л лайгаа үүрч зовж ирсэн хүмүүс. Та нарын наад шоунд энгийн иргэд бид цөхөрч дууслаа

    Хариулах
    • 117.136.0.175
      2020/09/17

      mongoliin tuuhend haraar bichigdeh vii vii de.tsaaduul chi ideed hayadag. zolino nyamhuug.nyamhuu chihriin tsaas.Nyamhoo.odoo boli.

    • 202.126.90.153
      2020/09/16

      Эерэг бай