Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон бусад албаныхан тусгаарлагдана

Админ
2020/09/16

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хоёр өдрийн айлчлал хийж буй. Айлчлал өнөөдөр үдээс хойш өндөрлөнө. 

Тэгвэл Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон  уулзалтад орсон бүх албан тушаалтнууд айлчлалын дараа УОК-ийн шийдвэрийн дагуу тусгаарлагдах аж. 

Сайд болон албан тушаалтнууд хаана, хэд хоног тусгаарлагдах болон айлчлалын хүрээнд хийгдсэн уулзалтуудад хэдэн хүн оролцсон талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.74
    2020/09/17

    busad ni yaahiin

    Хариулах
  • 124.60.114.164
    2020/09/16

    Эднийг тэр жоомтой бясаатай хятад буудал эсвэл тэр олон хүнийг хордлого болгосон тэр буудалд тусгаарла.өөрсдөө үзэг.тэр өгсөн хоолыг нь идүүлээд үз

    Хариулах