Танилц: Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ЦАХИМ ГАВ

Админ
2020/09/16

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх тогтоол гарсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр “Эрүүгийн хууль 2015 онд шинэчлэгдэж, 2017 онд нэмэлт өөрчлөлт орсноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан байдаг.

Энэ ял гурван үндсэн агуулгатай.

1-рт, Цахим бугуйвчийг гар юмуу хөлд нь зүүлгэнэ. Ингэснээр тухайн иргэн оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно.

2 – рт, Тодорхой маршрутаар зорчиж болно. Ажил гэр гэх мэт.

3 - рт, Хэн нэг хүнтэй уулзахгүй байх хязгаарлалтыг тогтоож  болдог.


Энэ ялыг техник тоног төхөөрөмжийн нөхцөлөө бүрдүүлэх нэрээр 2018,2019 онд хоёр удаа хойшлуулсан. Өнгөрсөн 7 дугаар сараас хойш ялыг хэрэгжүүлэх тал дээр судалгаа хийсэн. 2021 оноос хэрэгжиж эхлэхэд ойролцоогоор 1080 хүнд ийм ял оногдуулах статистик тооцоолол байна.

Энэ ялыг анх удаа санамсар болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үйлдэж бусдад хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан хүмүүст 5 жил хүртэлх хугацаагаар өгнө. Ялыг хэрэгжүүлснээр тухайн иргэн ял эдлэх явцдаа  ажил хөдөлмөр эрхлэж, гэр бүлтэйгээ байна. Оюутан сурагч бол хичээлээ таслахгүй байх боломжтой.  

Техник технологийн хувьд Улаанбаатар хотоос мэдээллийн хяналтын нэг төв ажиллаж хянана. Цахим гавыг ямар нэг байдлаар тасдах боломжгүй. Учир нь метал ган троссоор хийгддэг.   

Хэрвээ зорчих эрхийг хязгаарлалтыг зөрчсөн болон маршрутаас гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.134
    2020/09/17

    Яллагдчихсан байгаа хөнгөн ялтай хүмүүс хамрагдах болов уу

    Хариулах
  • 202.9.46.242
    2020/09/16

    Гаваа зүүсэн бол ажил гэр өөр тийшээ явахгүй зүгээр юм байна

    Хариулах
  • 202.9.46.242
    2020/09/16

    Энэ чинь харин зарим хүн засрах магадлалтай юм байна

    Хариулах
  • 202.21.115.165
    2020/09/16

    mongolchuud ewgvv shu. xulgaich ilruuldeg mashin oruulj irxeer nogooxiig ni tuuchixdag gedeg onigoo xvrtel baidag shuude

    Хариулах
  • 176.54.44.86
    2020/09/16

    Дэлхий бүх л улсад хэргэлдэг. монголд л одооо хэрэглэж байна. Зөвхөн шоронд хийх бус арай хөнгөн зөөлөн ялын бодлого юм даа

    Хариулах
  • 103.212.118.229
    2020/09/16

    шоронд сууснаас энийгээ зүүгээд гэртээ бсан дээр байлгүйдээ

    Хариулах
  • 202.55.188.40
    2020/09/16

    medrel gar

    Хариулах
  • 59.153.113.180
    2020/09/16

    тэнэг оркууд юуч мэдэхгүйлдээ , дэлхий даяар хэргэлдэг зөв зүйл хөгжиж байна!

    Хариулах
    • 66.181.161.9
      2020/09/16

      Olon taliin ashigtai ed shuu de

    • 66.181.178.160
      2020/09/16

      Manaid harin ch hojuu orj irj bga ni haramsaltai. Medeenii commentuudiig unshaad uneheer gutarchlaa.manaihan yum oilgoh boloogui yum bn