Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тусгаарлагдахгүй

Админ
2020/09/16

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны айлчлал хийсэн. 

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нарын айлчлалд оролцсон хүмүүс өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжиж буй дүрэм журмын дагуу 14 хоногийн тусгаарлалтад орно. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч Х.Баттулга нартай уулзалт хийсэн. Тэгвэл  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг тусгаарлахгүй гэнэ. 

Учир халдвар хамгааллын дэглэм зай барьсан тул тусгаарлалтад орохгүй гэж албаны хүмүүс мэдээллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.