Б.Болороо: Ханийхаа нэрийг цэвэрлэж, СҮНСИЙ НЬ АМРААЖ ЧАДЛАА

Админ
2020/09/17

Одоогоос жил гаруйн өмнө иргэн Б.Болороогийн нөхөр Б нь лифтний хонгилд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэргийн шүүх хурал өнөөдөр болж, Б.Болороо нөхрийнхөө нэр төрийг сэргээж чаджээ. Энэ талаар Б.Болороо цахим хуудаснаа "Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийхаа нэрийг цэвэрлэж, сүнсий нь амрааж чадлаа.

Бүтэн жил 3 сарын турш ханийнхаа амь насаа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явлаа. Энэ хугацаанд хичнээн шөнийг нойргүй хонож, хичнээн өдрийг сэтгэл түгшин, хичнээн хормыг шаналж өнгөрүүлснийг ээжээс минь өөр хүн мэдэхгүй, маш их тэвчиж, тэссэний үр дүнд өнөөдөр хэргийнхээ ард гарлаа.

Хамгийн гол нь Хишиг Арвин Индустриал ХХК-ий захирал Б.Хишигдорж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар ч маргах зүйлгүй байсан, дээрээс нь чин сэтгэлийн уучлал хүссэн учраас шүүх хурал хурдан боллоо.

Би тусламж хүсэхдээ ч, хэвлэлийн бага хурал хийхдээ ч, талбай дээр суулт хийхдээ ч, цензүргүй яриагаар орохдоо ч “Хэн нэгний мууг үзэж, ял эдлүүлэх нь гол нь биш харин зөвхөн нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний байр суурь хэзээ ч ганхаагүй ээ, тиймдээ ч миний нөхөрт хүн гарга гэж түлхүүр өгч явуулсан Мядагийг, ажил үүргээс гадуур ажил хийж байхад нь хяналт тавиагүй ХАБ хариуцсан хүнийг, камерын инженерийг нь яллагдагчаар татуулах байсан ч хүний мууг үзэхгүй гэсэндээ ингэж явсангүй ээ. Нөгөөтэйгүүр би өөрөө хайртай хүнээ санаж шаналах, ганцаардахын зовлонг амсаж яваа, охин маань эцгийн хайр халамжаар дутаж яваа учир өөр хэн нэгнийг ийм зовлонг бүү амсаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.


Дашрамд дурдахад хохирсон дээрээ хохироод үлдэхгүй гэж, охиныхоо ирээдүйг бодон хохирол, гэм уршгийг тооцон хохирлоо барагдуулж авсаан. Би нэг л зүйлийг маш сайн ойлголоо, ямар ч хэрэг дээр шүүх эмнэлгийн дүгнэлт ямар гарна хэрэг бүхэлдээ тэгж шийдэгддэгийг, нас барсан хүн үг хэлэх биш гээд үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүй гээд манайхан хаясаар байгаад хууль, шүүхийн байгууллагынхныг өөхшүүлж, ийм шударга бус байдлыг газар авахуулсан юм байна гэж.

Ямар ч байсан шаардаж, тэмцэж, араас нь явсаар байгаад шүүх эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үнэн зөвөөр тогтоолгож чадлаа, нэг ч өдөр шантрахгүй араас нь явсаар КОМПАНИЙ ГЭМ БУРУУТАЙг тогтоолгож чадлаа.

Эцэст нь хүнээ алдчихаад сэтгэлийн шаналал дүүрэн яваа нэгнээ дэмжиж чадахгүй бол хэмлэж доромжлохгүй байж сурцгаагаарай" гэсэн байна. 


Хэргийг эргэн сануулбал, хэрэг гарсны дараа тухайн хэргийг мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргаж албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн.

Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар Б.Болороогийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч хойшлогдож, өнөөдөр товлогдсон юм. 



Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.79
    2020/09/18

    болроо мундаг шүү чамайг чин сэтгэлдээ дэмждэг шүү

    Хариулах
  • 202.126.90.51
    2020/09/18

    Мундаг бүсгүйдээ Баяр хүргэе чиний чин сэтгэл зүтгэл талаар өнгөрсөнгүй мундагаа

    Хариулах
  • 122.201.22.202
    2020/09/18

    Баяр хүргэе чи мундаг байлаа

    Хариулах
  • 66.181.161.40
    2020/09/18

    Мундаг бүсгүй бахархаж байна

    Хариулах
  • 66.181.161.79
    2020/09/18

    Үнэн шүү хууль шүүхийхэн хэт нэг талыг барьдаг нь буруу инээс блж олон хүнн хохорч бн мундаг шүү баяр хүргэе

    Хариулах
  • 103.57.95.144
    2020/09/18

    Хүн бүр энэ бүсгүй шиг үнэний төлөө, зөв зүйлийг хамгаалахын төоөө , хүнийг хайрлах нинжин сэтгэлтэйгээ хамт тэмцдэг байгаасай л гэж хүсмээр байна. Ухаалаг гэгээлэг тууштай бүсгүйд сайн сайхныг хүсэн ерөөе

    Хариулах
  • 202.55.188.36
    2020/09/18

    мундаг дайчин бүсгүй минь үнэн ялдаг гэдэгийг харуулж чадлаа.бас өнөөгийн нийгэмийн жинхэнэ нүүр царайг хууль хяналтын байгууллагын бузар булайг илчиллээ шүү дээ.хичнээн хүнийг ингэж хохироож хэр олон хүн хийгээгүй хэргээ үүрч байгаа бол доо гэж бодогдохоор байна.ямар их зовлонтой айдастай түгшүүртэй өдөр хоног байсан бол доо.зоригтой жинхэнэ монгол бүсгүй танд сайн сайхныг хүсье.

    Хариулах
  • 192.82.73.202
    2020/09/18

    Шүүх эмнэлгийн эмч нар аливаа хэргийг шийдвэрлэхэд хамгийн их нөлөөлдөг. Тиймдээ ч тэд маш өндөр үнээр ямар ч хэргийг хүссэнээрээ дүгнэлт гаргаж олон хүнийг хохироож, шүүх хуралд нөлөөлж чаддаг юм байна

    Хариулах
  • 66.181.161.56
    2020/09/18

    Баяр хүргэе.Үнэнд гүйцэгдэх өдөр ирдэг л юм бна.Цаашдын ажил амьдралд нь амжилт ерөөе

    Хариулах
  • 202.179.21.242
    2020/09/18

    balai huuhen hamgiin eruul hun gej niigemeeree uzeed bdag emgeneltei. eej ni sejgiin avgai yum bnalee

    Хариулах
    • 202.9.40.183
      2020/09/18

      Энэ комент бичсэн хүн яав ч эрүүл биш. Тэр компани даргын талын хүн

    • 202.9.47.18
      2020/09/18

      Чамд хүн доромжлох эрх байхгүй.толгой чинь хэн бэ гэдгийг хэлж баына

    • 202.55.188.40
      2020/09/18

      Yag unen

    • 167.71.221.146
      2020/09/18

      Хуцдаг новш вэ чи

    • 150.129.143.117
      2020/09/18

      Аймшигтай чи бодвол хүүхэн д бхдаа!!! Чи хөгжлийн бэрхшээлтэй байсан бол энэ янзаараа Болороогийн дайтай явахгүй ээ

  • 202.126.89.71
    2020/09/17

    Сайхан мэдээ бна. Үнэн бүхнийг ялна.

    Хариулах
  • 66.181.161.108
    2020/09/17

    Ene boloroogiin yalalt manai shvvh zasaglal yamar yalzraltaig haruulj bna tiim dvgnelt gargasan shvvhiihentei butsaad margaldaj boldoggvimuu

    Хариулах
  • 192.82.78.218
    2020/09/17

    1 жил 3 сарыг 3 н жил ч гэх шиг гарчигаа сайн харж баймаар юум сэтгүүлчид

    Хариулах
    • 202.9.40.183
      2020/09/18

      3 жил гэхэд би бүүр гайхсан шүү.

  • 66.181.161.72
    2020/09/17

    Баяр хүргье

    Хариулах
  • 66.181.161.119
    2020/09/17

    Баяр хүргэе.

    Хариулах
  • 66.181.161.103
    2020/09/17

    Yostoi zuv bodol uujuu uhaantai altan nutgiin ber yumaa chamaar baharhaj bna

    Хариулах
  • 103.57.94.198
    2020/09/17

    Танай сайт хүнний мэдээ хуулж байж гарчигаа зөв бичээч 1 жил 3 сарын дараа гэж байгаа биз дээ

    Хариулах