Айлын гэр, байшин шатаж хоёр иргэн амиа алджээ

Админ
2020/09/18

Өчигдөр Баянзүрх дүүрэгт айлын байшин, Налайх дүүрэгт гэр шатаж хоёр иргэн амиа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-140 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны 08:26 цагт хүлээн авсан. 

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08:45 цагт очиж иргэн Э-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн 57 настай, эрэгтэй Э өртөж нас баржээ.

Мөн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 17-1 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:42 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 39 км замыг туулан 00:20 цагт очиж иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан ба тус гал түймэрт иргэн 28 настай, эрэгтэй Б өртөж нас барсан.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна