Д.Нямхүү: 59 настай эмэгтэй эдгэрч, Нурсултанаас ирсэн эх амаржлаа

Админ
2020/09/18

Яамд коронавирусний талаарх хамтарсан мэдээллээ хийж байна.   Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны есдүгээр сарын 17-нд улсын хэмжээнд 1,408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шат руу шилжиж байна.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 311. Үүнээс 302 нь эдгэрсэн. Бүх тандалт хугацаа нь дууссан 281, найман хүн сувилалд, гэрийн ажиглалтад 13 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж байна. 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна

Өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өглөө 09:00 цагт ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, хүүтэй боллоо. Энэ хүн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн эмэгтэй" гэсэн мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна