НАМАА ДЭЭРЭМДЭЖ БАЯНГОЛД НҮҮРГҮЙ БОЛСОН С.ЭРДЭНЭ ХҮРГЭН ХҮҮГИЙНХЭЭ АРД НУУГДАЖ БАЙНА

Админ
2020/09/19


Эрт дээр үед тайж ноёдын хүргэнийг тавнан, хүүхдийг жонон гэж нэрлэсээр ирсэн. Тэгвэл өнөөдөр жонон, тавнангаа дагуулан улс төрд дур зоргоороо загнагчдын эгнээ бүр л тэлж байна Баянголыг бүтнээр нь захирч, ах дүү хамаатан садантайгаа нийлэн төсвийн хөрөнгө мөнгийг үрэн таран хийж, энэ дүүргийг өөрийн өмч хөрөнгө мэт дураараа захиран зарцуулж байсан С.Эрдэнийн ноёрхол нурж унахад бэлэн байна. АН-ын даргаас хөөгдөж, АТГ-т шалгагдаж, Капитал банк, Дарханы гурилын агуулахын хэргээр дээлээ нөмөрч магадгүй болоод байгаа С.Эрдэнэ Баянгол дүүргийг энэ удаа өөрийнхөө хүргэн хүү Г.Энхболдод өвлүүлж өгөхөөр бүхий л хүчээ хаяад байна. Тэрээр хүргэн хүүдээ Баянгол дүүргийг өгөхийн тулд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамаатан садан, найз нөхөд, жолооч хамгаалагч гэх мэт 11 хүнийг нэр дэвшүүлжээ. Үүний зэрэгцээ өмнөх жилүүдэд хорооны Засаг даргаар өөрөө томилуулсан 10 хүнийг гаргаж ирж, дүүргийн эрх мэдлийг гартаа оруулахаар улайрч байна.
Тэгвэл Засаг дарга явсан хадам ааваасаа Засаг даргын ажлыг өвлөж авах гээд байгаа С.Эрдэнэ гэдэг ноёнтны тавнан Г.Энхболд гэгч бэ?


Тэрээр 1975 онд төрсөн. 1984-1992 онд Ерөнхий боловсролын 51-р сургуулийн 8-р ангийг төгсжээ. Г.Энхболд өөрийгөө “Санко” дээд сургуулийг 2004 онд төгссөн хэмээн намтар дээрээ бичдэг. Гэвч тухайн үед “Санко” нэртэй коллеж л үйл ажиллагаа явуулж байсан түүх байна. Тэр ч яах вэ. Наймдугаар ангиа төгсөөд 6 жил хийцгүйрч яваад коллежид л сураа биз. Харин яагаад дээд сургууль төгссөн гэж бичсэн нь ойлгомжгүй. Нэр дэвшигчийн намтрыг харахад сургууль төгссөнөөсөө хойш ямар нэгэн ажил хийж байгаагүй бөгөөд 6 жил ажилгүй явж байгаад 2010 онд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагчаар гэнэт ажилд орсон нь ил харагдана. Гэхдээ үүний цаана тэр бүр хүмүүсийн мэддэггүй нэг нууц бий. С.Эрдэнэ Ганц худагт саатуулагдаад байх үедээ ирээдүйн хүргэн болох Г.Энхболдтой танилцсан гэнэ. Тухайн үед Г.Энхболд Ганц худагт хар тамхины хэргээр хоригдож байсан юм гэнэлээ. С.Эрдэнэ Г.Энхболдтой гал хамууд болжээ. С.Эрдэнэ шоронгоос гарсныхаа дараа Г.Энхболдыг өөрийнхөө жолоочоор ажиллуулж байгаад төрсөн охин Э.Содгэрэлтэй нь дотносох болсон учраас 2010 онд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагчаар ажилд оруулжээ. 

Гэхдээ тэр яг үндсэн ажлаа хийдэггүй, зөвхөн С.Эрдэнэ даргын цүнхийг барьдаг, машиныг нь барьдаг, хаана ч явсан бие хамгаалагч шиг дагаж явдаг байсан гэнэ. Энэ цагаас эхлэн Г.Энхболд тавнангийн амьдрал эрс өөрчлөгдөв. Хадам аавынхаа нөлөөгөөр 2012-2020 он хүртэл бүхэл бүтэн найман жил Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллажээ. Мөн Баянгол дүүргийн АН-ын даргаар томилогджээ. Тэрээр хадам аавыгаа АН-ын даргаар ажиллаж байх үед намын ҮБХ-ны гишүүн болж, аливаа хурал цуглаан дээр хадам аавыгаа өмөөрөх ажлыг маш эрчимтэйгээр зохион байгуулж ирсэн. АН-аас нэр дэвшигч нараас 100 сая төгрөг авах нь буруу хэмээн Мөнх-Эрдэнэ тэргүүтэй гишүүд эсэргүүцэхэд Г.Энхболд тэдний эсрэг сөрж, хадам аавыгаа хамгаалсан. Тэр хадам аавтайгаа нийлэн УИХ-д нэр дэвшихийг хүссэн хүн бүрээс 100 сая төгрөг татаж, үүний шанд АН-ынхан навсайтал ялагдал хүлээж байв. Тэр ч бүү хэл өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаачхаад өөрийнхөө суудлыг ХХБ-ны 49-ын хувийнханд нэлээд өндөр үнээр зарчихсан юм гэсэн. 


Иймэрхүү намтартай С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд тавнан Алтангадас одонгоор энгэрээ мялаалгаж явна. Гэхдээ түүний хийсэн ажил тун нимгэн. Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллахдаа хурлын дэг журмаа мөрддөггүй, өөрийнхөө эрх ашгийг л хамгаалдаг, сөрөг хүчин санал тавих юм бол асуудлыг шууд дардаг, албан бичиг дээр нь тамга дарж өгдөггүй боож хаадаг, дүүргийн төсөв хөрөнгийг шийдэхдээ сөрөг хүчин болох МАН-ын гишүүдэд хэл дуулгадаггүй, хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулж, яаж хувиарлахыг зөвхөн хадмынхаа үгээр л хийдэг гэж ИТХ-ын төлөөлөгч нар үргэлж гомдол гаргадаг аж. Хэт их намчирхуу авирладаг ч намынхаа гишүүдийн хандивын 3 тэрбумыг завшиж, АН-ыг дээрэмдэн Баянгол дүүрэг бүү хэл Монгол даяар нэр нүүрээ түлээд байгаа С.Эрдэнэ Г.Энхболд гэгч ийм л хүний ард нуугдан өөрийнхөө оронд хүргэн хүүгээ түлхэж, БГД-гийн Засаг даргаар томилуулахаар улайрч байна. 



Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.9.90.130
    2020/09/21

    Угаасаа шоронгоор явчихсан хүн энэ зэргийн юм хийнээ, аймаар хүн гэдгийг нь мэдсээр байж өөрсдөө л сонгоо биз дээ. Одоо толгойныхоо бүтэн дээр хуцхаа болихгүй бол Эрдэнэ төмсгийг чинь сугална шүү.

    Хариулах
  • 122.201.22.182
    2020/09/21

    Чухам үнэнийг бичжээ.Жолооч л байсышт

    Хариулах
  • 202.9.40.130
    2020/09/21

    Postolj bgaa shees zugeer l bgaarai

    Хариулах
  • 202.9.40.130
    2020/09/21

    Erdene ydaj ahmduudaa amraadag hund ugch avch sursan hun Enkhbold bol huvi hunii huvid ch ter uls turchiin huvdi ch ter ikh zuv hun shuu

    Хариулах
  • 66.181.161.22
    2020/09/21

    hutsvaa Erdene bol BGD hiisen yumtai Hun Hulgai hsen ch bsn huvaaj iddeg Hussen zorgooroo ovortlood ulsaa hoosruulj bga ochnoon l Uls torchid bnahshd songogdood alga boldog hulgaichudin hajuud Ystoi hun shuu

    Хариулах
  • 202.9.46.127
    2020/09/20

    Энэ их бичигчийн хажууд С.Эрдэнэ гэдэг хүн хийсэн юмтай хэлэх үгтэй хүн бололтой.Баянголчууд сайн мэднэ.Эрдэнэ өөрийгөө дурсуулах ажлаа сайн талаар их хийжээ..Тэр хөшөөгөө муугаасаа илүү сайн талаараа босгож чадсан.Харин тохойн чинээ хятад чулуун дээр бүдэгхэн овог нэрхэн үлдэх амьтас янз бүрээр л бичих юм.Муу хүнээс л атаа жөтөө гардаг хойно доо!!!

    Хариулах
  • 202.55.188.83
    2020/09/20

    Erdene boliosoi

    Хариулах
  • 64.119.19.5
    2020/09/20

    Яг л үнэнийг бичсэн байнаа.Г.Энхболд бол Эрдэнээс дутахгүй аюултай хүн шүү! Өөрөө санаачилж юу ч хийдэггүй! Зөвхөн С.Эрдэнийн утсан хүүхэлдэй !!!!! БГД ийг одоо ЗАСАГ ЗАХИРГААТАЙ нь ,ГАЗАР НУТАГТАЙ НЬ, хүн ардтай нь ХУьЧЛААД АВЧИХСАН хүн бол С.Эрдэнэ , Г.Энхболд хоёр шүү дээ!!!

    Хариулах
    • 64.119.19.5
      2020/09/20

      Хувьчлаад

  • 192.82.78.160
    2020/09/20

    192.82.78.160 1 цагийн өмнө Бусад дүүрэг болоод Эрдэнэ нь чухам яасын мэдэхгүй. Ямартай ч СХД-т АН-н нэр нүүргүй. УИХ-д дэвшсэн МАГНАЙ, ЦЭЦЭГМАА, 2 ажилласан хүмүүсийнхээ цалинг өгөхгүй зугтсан.

    Хариулах
  • 192.82.78.160
    2020/09/20

    192.82.78.160 1 цагийн өмнө Бусад дүүрэг болоод Эрдэнэ нь чухам яасын мэдэхгүй. Ямартай ч СХД-т АН-н нэр нүүргүй. УИХ-д дэвшсэн МАГНАЙ, ЦЭЦЭГМАА, 2 ажилласан хүмүүсийнхээ цалинг өгөхгүй зугтсан.

    Хариулах
  • 192.82.78.160
    2020/09/20

    192.82.78.160 1 цагийн өмнө Бусад дүүрэг болоод Эрдэнэ нь чухам яасын мэдэхгүй. Ямартай ч СХД-т АН-н нэр нүүргүй. УИХ-д дэвшсэн МАГНАЙ, ЦЭЦЭГМАА, 2 ажилласан хүмүүсийнхээ цалинг өгөхгүй зугтсан.

    Хариулах
  • 192.82.78.160
    2020/09/20

    Бусад дүүрэг болоод Эрдэнэ нь чухам яасын мэдэхгүй. Ямартай ч СХД-т АН-н нэр нүүргүй. УИХ-д дэвшсэн МАГНАЙ, ЦЭЦЭГМАА, 2 ажилласан хүмүүсийнхээ цалинг өгөхгүй зугтсан.

    Хариулах
    • 202.126.89.33
      2020/09/21

      Тийм шүү нүүргүй хүн дээ Одоо ичиж амьдрах үлдлээ дээ

  • 66.181.184.120
    2020/09/19

    Хүнийг ингэж харлуулах хэрэг бна ууХарин хөдөлмөрч залуудхх

    Хариулах
  • 202.126.88.153
    2020/09/19

    Бид нэгнийгээ муулахаасаа илүү өөрсдийн ирээдүй цаашдынхаа аж амьдралын төлөө зөв сонгож зөв шийдвэр хийх хэрэгтэй.

    Хариулах
  • 150.129.141.162
    2020/09/19

    Г.Энхболд гэдэг залуу чинь харин юм хийчих хүн байна лээ дэ

    Хариулах
  • 150.129.141.162
    2020/09/19

    Хүнийг ингэж харлуулж болохгүйээ. Давгүй энгийн ноён нуруутай залуу байна лээ шүү

    Хариулах
  • 103.212.117.24
    2020/09/19

    Намын батлахыг нь олон жил хадгалаж яваагын хувьд чин үнэнийг хэлэхэд нэр нь гоёдсон энэ этгээдээс салаагүй цагт манай нам хэзээч өөдлөхгүй

    Хариулах
    • 66.181.161.54
      2020/09/20

      Энхболд дарга зүгээр сайн ажилладаг хүн шүү дээ. Хүнийг битгий ингэж муулж байгаач хүнд ш дээ.

  • 66.181.179.206
    2020/09/19

    Жил гаруй хугацаанд нийгмийн даатгалын тайлангаа энэ нөхөр дээр өгдөг байсан. Гэхдээ ганц ч удаа харж байгаагүй. Дандаа хажуудах байцаагчид нь авдаг байсан. Ямар сайндаа манай байцаагч гэж ямар хүн байнаа гэхэд "Эрдэнэ даргын хүргэн. Тайланг чинь өөр хүмүүс аьч байна уу" гэж нэг байцаагч хэлж билээ.

    Хариулах
    • 202.179.26.204
      2020/09/20

      үнэхээр л аргагүйдээ тэгдэг байсан болов ууда?

  • 66.181.188.134
    2020/09/19

    Үл бүтэх нөхөр.

    Хариулах
    • 192.82.74.216
      2020/09/19

      Манайхан хэтэрхий их туйлшрах юмаа.Энхболд хөдөлмөрч залуу .Хүнийг харлуулж муулах амархан шүү дээ.Харин сайн талыг нь олж харах хэрэгтэй