LIVE: 9 настай охиноо хөнөөсөн байж болзошгүй эцэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон

Админ
2020/09/21

9 настай эмэгтэй хүүхэд хойд эцэгтээ зодуулж нас барсан хэргийн талаар тодруулж байна.  Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр есөн настай охин духан тус газраа шархадсан байдалтай нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хүүхэд нас барсан байна” гэсэн мэдээллийг есдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авчээ. Тус дуудлага мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж ажиллахад тус хаягт оршин суух хаягтай 9 настай эмэгтэй Э нас барсан нөхцөл байдал тогтоодсон байна.

Энэ хэрэгт талийгаач охины хойд эцэг 36 настай Б гэгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас хараа архины шил болон лаазтай пивоны лааз зэргийг хураан авсан байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 84.132.144.182
    2020/09/21

    Arhi uuh durtai humuus bas baga nasni huuhedtei humuus huntei suugaad huuhedee sain cäharaj handaj baimaar ym

    Хариулах
  • 66.181.190.178
    2020/09/21

    Manaihan arhia bolimoor bnaa

    Хариулах