SOS: Талбайн орчмын 200 метр газраас 1000 ширхэг тамхины иш олджээ

Админ
2020/09/21

Хог цэвэрлэх өдрийг тохиолдуулан дэлхийн 180 гаруй оронд цэвэрлэх хөдөлгөөнийг өрнүүлж байна. Энэ жил тус өдрийн хүрээнд дэлхийн нийтээрээ тэрбум гаруй тамхины иш цуглуулах зорилго тавин нэгдэж байна. Тэгвэл манай улс ч уг уриалгад нэгдэж, залуучууд тамхины иш түүж эхэлжээ.  Тодруулбал Улаанбаатар хотын  төв болон иргэдийн амралтын чөлөөт цагийн төв болсон Богд хан уулын Тэнгэр хад явах замын амралтын хэсэгт хаясан тамхины иш болон бусад хогийг залуучууд байгууллага хамт олноороо болон  клубээрээ тамхины иш түүсээр байна. Тэд  Улаанбаатар хот маань үнэндээ тамхины ишиндээ баригджээ гэдгийг нэгэн дуугаар хэлж байна. Учир нь хотын төвийн 200 метр тутам газраас 1000 ширхэг иш олдож байгаа аж. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.27.107.106
    2020/09/24

    Тамхи үйлдвэрлэгч болон тамхи импортлогчдоос авах татварыг нэмэгдүүлмээр байнаа

    Хариулах
  • 109.81.208.29
    2020/09/21

    Archaagvi muu tvleenvvd wee.

    Хариулах