70 настай эмэгтэй сураггүй алга болжээ

Админ
2020/09/21

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр “Хараа” голын эрэг дээр зургаан иргэн зугаалж явснаас тус сумын XIV багийн харьяат иргэн О, 70 настай эмэгтэй сураггүй алга болжээ.

Тодруулбал энэ тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 21:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 09.20-ны өдрийн 08:10 цагаас эхлэн “Хараа” голын эрэг дагуу 20 км-т, усанд 44 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Гэвч  үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:20 цагт түр зогсоож,09.21-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна