ОХУ-д болсон газар хөдлөлт Улаанбаатар хотод ХҮЧТЭЙ МЭДРЭГДЖЭЭ

Админ
2020/09/22

Энэ сарын 21-22-нд шилжих шөнө буюу 9 дүгээр сарын 22-ны  02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна