ЭМЯ: Дахин нэг иргэнээс Коронавирус илэрлээ

Админ
2020/09/22

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр дахин нэг халдварын тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 453 сорьцод шинжилгээ хийжээ. Гэвч  дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 313-д хүрлээ. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 11 хүн байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн 4 нь биеийн байдал хүнд, 7 нь хөнгөн байгаа аж. 

Эдгэрсэн 302 хүний 8 нь хяналтад, 7 нь гэрийн ажиглалтад, 287 хүний тусгаарлалт, ажиглалтын хугацаа дуусжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна