У.Хүрэлсүх: Алийн болгон бусдаас гуйж, царайчлах вэ, 8-12 жилийн хугацаанд хөгжингүй улс болох боломж байна

Админ
2020/09/22

Спортын олон газар хулгайд алдагдсан байна, эргүүлж олж ав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар биеийн тамир спортын салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр энэ үеэр Ерөнхий сайд  У.Хүрэлсүх "Засгийн газраас спортын салбарт анхаарлаа хандуулж байгаа. Нийтийн биеийн тамирын шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлага байна. Олон улсын стандартыг хангах бэлээн байгуулалтыг хийх шаардлага байна.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд нэлээд хууль тогтоомж батлаж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үндэсний шигшээ багийн төрлийг нэмэгдүүлсэн. Бид түүхэндээ хамгийн олон гишүүнтэй шигшээ багийг бүрдүүлж чадсан.  Шигшээ багийнхан сүүлийн 8 жилийн хугацаанд 350-450 мянган төгрөгийн цалинтай байсныг 600-700 болж нэмэгдүүллээ. Ирэх жил хариуцлагатай жил.  Олимпийн наадам, Зүүн Азийн наадам, Олон улсын ногоон наадам зэрэг спортын томоохон арга хэмжээнүүд биднийг хүлээж байна.

Бид сүүлийн 20 гаруй жил ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулж ирсэн. Уул уурхай их ярьж, урлаг соёл спортоо хойш тавьсан. Энэ алдаагаа засч, соён гэгээрүүлэх энэ ажлыг спортоор дамжуулж хийх хэрэгтэй.

Өнөөдөр олон газруудаар явж, бодит байдатай танилцлаа. Олон газар хулгайд алдагдсан байна. Биеийн тамир туслах нийгэмлгийн өмч хөрөнгө хулгайлагдаж. Биеийн тамир спортын харьяа газрууд хууль бусаар хувьчлагдсан байна. Эд хөрөнгөө эргүүлж ав. Хууль хяналтын байгууллагадаа ханд. Энэ бол эзэнтэй төр шүү. Нэг хэсэг манайд сахилга бат суларсан. Монгол улсын төр засгийг сул дорой байгаасай хэмээн хүсдэг хүмүүс байдаг юм шиг байна. Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй, авлигажсан салан задгай Засгийн газар байгаасай. Ийм байвал өмч хөрөнгийг нь хулгайлж авахад, улс орныг нь эзэлж авахад, газар нутгийг нь хулгайлж авахад амархан юм байна гэж бодож байгаа хүмүүс байгааг үгүйсгэхгүй.

 Тийм зүйл байхгүй. Монголын төр өдөр ирэх тусам хүчирхэгжиж байна. Би хүчирхэг төртэй, Засгийн газартай байхыг хүсдэг. Бидэнд 8-12 жилийн хугацаанд улс орноо өөд нь татаж, улс орноо хөгжингүй улс болгох боломж байна. Алийн болгон бусдаас царайчилж, гуйх вэ. Одоо өөрсдөө хийж бүтээцгээе, алдаа дутагдалаа засъя" хэмээн мэдэгдэв. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.12
    2020/09/25

    Уос орныг минь өрнөөс гарга ,бидэнд эх орон газар нутаг уух ус маань хэрэгтэй.Битгий эх оронч шударга хүний хуурамч дүр эсгэ

    Хариулах
  • 66.181.161.12
    2020/09/25

    Засаг төрийн эрх авах болохоороо л нэг их ажил хэрэгч шударга хүний хуурамч дүр эсгэхээ боль.хийж бгаа ажил чинь ард түмэнд наалдахгүй бна үрэлгэн дур зоргоороо аашлаж хөрөнгө мөнгө үр ашиггзй зарцуулах чинь хэрээм хэтэрлээ.

    Хариулах
  • 192.82.71.137
    2020/09/23

    Хариуцлагагүй сэтгүүлч вэ! Ташаа мэдээлэл явж бна. Багш, дасгалжуулагчийн цалинг 600-700к болгосон гэж ярьсан. Ярианыхаа сүүл хавьд шигшээ багийн тамирчдын цалингийн тухай арай өөр, өндөр тоо хэлсэн дээ.

    Хариулах
  • 66.181.161.127
    2020/09/22

    Мэдлэг чадвартай хүмүүсээ сонгохгүй мөнгө хаяж их хуралд ордог хүмүүстэй улс орон хөгжихгүйээ

    Хариулах
  • 103.111.68.3
    2020/09/22

    Ийм мангар царайлсан боловрол муутай хулгайч нар төрөөр дүүрчихээд үхсэн элэнцгийн чинь өндөр хөгжил..Зайл чи

    Хариулах
  • 66.181.161.86
    2020/09/22

    Одоо 12 жил ЕС хийнэ гэж хэлж бна гэж ойлговоо!

    Хариулах
  • 122.201.22.109
    2020/09/22

    Хүнээ зөв томилоорой. УИХ-ын гишүүдийн хуучин туслахууд, ах, дүү,амраг садангаараа ажил хийлгэх гэж үзээд байвал хэчнээн сайхан зүйл мөрөөдөөд үл бүтэх болмой. Амжилт хүсье!

    Хариулах
  • 122.201.22.109
    2020/09/22

    Хүнээ зөв томилоорой. УИХ-ын хуучин туслахууд, ах, дүү,амраг садангаараа ажил хийлгэх гэж үзээд байвал хэчнээн сайхан зүйл мөрөөдөөд үл бүтэх болмой. Амжилт хүсье!

    Хариулах
  • 183.177.98.42
    2020/09/22

    tiishd aliin bolgon guidiin

    Хариулах