"Зөрчлийн хуулиас болж ТҮЦ эрхлэгчид амьжиргаанаасаа салж байна"

Админ
2020/09/22

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар биеийн тамир спортын салбарын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр худалдаа эрхлэгчдийн холбооноос хотын даргад шаардлага хүргүүллээ. 

Энэ үеэр ТҮЦ эрхлэгчийн төлөөлөл “Зөрчлийн хуулиас болж ТҮЦ эрхлэгчид аргагүй эрхэнд орж байна. Өдөрт 20-300 мянгаар торгож байна, ТҮЦ-ийг нь ачиж байна. Бид амьжиргааны эх үүсвэрээсээ салж байна. 2018 онд өдрийн зээл гэх мэт 7 шаардлага тавьсан. Гэтэл өнөөдрийг болтол өдрийн зээлийг хориглосонгүй, ТҮЦ ачлагыг зогсоосонгүй. Сүүлдээ цагдаа нар дээрэмчин боллоо. Тамхи зараагүй ТҮЦ-ээс 900 мянган төгрөгийн орлогыг нь хураачихаад 300 мянган төгрөгийг нь торгууль гээд аваад үлдчихдэг болсон.

Дүүрэг болгон дээр прокурор, цагдаа, мэргэжлийн хяналт, ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөл, Засаг даргын Тамгын газар гээд 5 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байдаг. Тэд сард нэг удаа хуралддаг. Ингэхдээ хурааж авсан эд бараагаа гэрээт байгууллагууддаа 50 хувийн хямдралтай өгч, заруулдаг. Тэр дэлгүүрүүд нь улсын орлого болж тушаадаг. Хэрвээ хууль бус гээд хураасан бол яах гэж ингэж дамлан зарж борлуулж байгаа юм бэ.

Өнөөдөр худалдаачид мөнгө хүүлдэг машин болж хувирч байна. Тэр хүн ядуурна уу, амьжиргаанаасаа сална уу, шоронд орно уу хамгаагүй болчихож байна. 30 жил төр Засгийн бодлогоос ангид явлаа. Дэмжээд тусладаггүй юмаа гэхэд ажлын байрыг нь үлдээгээч” гэлээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.37
    2020/09/23

    Tvts shinchlex xergtei bolsxoos achij zooj xen neg erex medeltei xvni delgvvriig svljeeg oruulax ni buruu Xvn bolgon zoogin gazar xoollood super market delgvvr deer ochirlood bdg gej bdj bna uu 5 alxaad delgvvr orj chadaxgvi zalxuu xvmvvs bj xudlaa nex bvlt bvlt yrina terni orond cu shig zowshoorl bolomjin ogood tserxen bna teg inge geed shardlag tawixgvi ailgaj svrtvvlj achisan arichaagvi bdlogtoi xen neg xurga darga garj ireel buudal deer ym barix geed bdg ymu bga xvmvvsd bolomj toxijilt olgool ajiluulach ta nar neg ch tvts vilchlvvl vzeegvi l gej bxgvi bx amidraltai ym yriarai yarch tvgjirj bxd tvts shig amind chni ordog ym bxgvi shv bitgi xudlaa ymnidg dagj agaaraar niseed bai

    Хариулах
  • 202.179.27.201
    2020/09/23

    зөрчлийн хуулиндаа биш,энэ цар тахлын үед,энэ хөгжиж байгаа нийгэмд бид дотроо бааж шээдэг түц нэртэй жорлон маягийн амбаараас үр хүүхдээ хоолломооргүй л байна шүү

    Хариулах
  • 202.9.46.44
    2020/09/23

    Гудамж талбайн энд тэндгүй ТҮЦ нэртэй амбаар байх нь хот, төв суурин газарт өнгө үзэмж нэмэхгүй муухай харагддаг. Худалдааны төв, Дэлгүүрт лангуу түрээс худалдаа байж л байдаг.Тэнд очоод худалдаагаа хийж болдоггүй юм уу.Заавал хууль зөрчиж орчноо бохирдуулж улсын хөгжилийг хойш татах юу байгаа юм.ТҮЦ д архи, тамхи, бусад бүгд зарагддаг.

    Хариулах
  • 202.9.46.110
    2020/09/23

    Наадах балиар түүцнүүдээ бүгдийг авч хаяач орчноо байнга бохирдуулж байдаг юмнууд ухамсар дорой хүмүүс л байдаг

    Хариулах
  • 66.181.180.203
    2020/09/23

    хүмүүсээ түцээ хөгжүүлээ. наймаачид толгой сийрэг бдаг даа. заваан юмаа хамгаалаад бхын. гоё гоё шийдэл санаа интернетээр дүүрэн бна

    Хариулах
  • 202.126.88.166
    2020/09/22

    unen shuudee toroos demjdeggui maa ghed yadaj daramt uzuulehgui bh heregtei ajilguidel yaduural ih bn gsen hernee amjirgaagaa zalguulj ajil hiih gsen irgeddee toriin ner barij daramt uzuuldeg baiguulaga ne olon

    Хариулах