16 улсын 127 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

Админ
2020/09/23

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 16 улсын 127 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Албадан гаргагдсан иргэдийн дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын иргэд байгаа бөгөөд эдгээр иргэд нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна. Тухайлбал, Түр ирэгч визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 20 жил хууль бусаар амьдарсан гадаадын иргэн эдгээр иргэдийн дунд байсан бөгөөд ОХУ-ын тус иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, ийнхүү албадан гаргажээ.

Дээрх иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргасан байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг уригч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаадын иргэнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн дагуу бүртгүүлж, тогтоосон хугацаанд холбогдох зөвшөөрөл авах үүрэгтэй юм.

 Хэрэв уригч нь гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, оршин суух зөвшөөрөлгүй иргэнийг нуун далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээх хуулийн зохицуулалттайг анхааруулна уу.

Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн (3).png


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.47
    2020/09/24

    Ta nar yu ch bicheed ta nariin husleer shiidehgui l dee ene bol tur zuuriin teneglel butsaj ireh l bolno hiatadguigeer mongol yvahgui shd dne maygaar bval hogjih ymar ch hereggui biz

    Хариулах
  • 202.126.89.2
    2020/09/24

    Ганц нэгхэн орос америк иргэд яав л гэж, гол нь хужаа нарыг л бөөндөж гаргах хэрэгтэй

    Хариулах
    • 202.126.89.50
      2020/09/26

      ёстой зөв

  • 202.9.40.84
    2020/09/24

    92 хятад иргэн дотор Өвөр монголчууд байгаа л байхдаа. Хятадын гадаад хэргийн сайдын хүсэлт байж болох л юм.

    Хариулах
    • 66.181.161.45
      2020/09/24

      uvurmongol chin hyatad

    • 66.181.187.152
      2020/09/24

      Тхх

  • 58.93.115.182
    2020/09/23

    Иймэрхүү байдлаар улс гэдгээ харуулаад өгөх хэрэгтэй шүү дээ, гадаад оронд Монгол ч дээ гэсэн тоомжиргүйхэн байдал газар авсан байдаг.

    Хариулах
  • 202.131.250.130
    2020/09/23

    busad ornuudinh ch yah ve.hutaduudaa gargaachee

    Хариулах
    • 66.181.187.152
      2020/09/24

      Харин тмээ

  • 202.179.27.162
    2020/09/23

    Харьяалалгүй хүнийг Монгол улс албадан гаргасан олон улсын хүний эрх зүйн хуулийг зөрчсөнд тооцогдоно. Тэр хүн НҮБ мэтийн олон улсын байгууллагад хандахад л хангалттай.

    Хариулах
    • 223.39.189.77
      2020/09/23

      малтаад байгаарай писдаминь.