Х.Нямбаатар: 9 настай охин удаан хугацаанд хүчирхийлэлд өртсөн гэдгийг тогтоосон

Админ
2020/09/23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй есөн настай охины хэргийг анхааралдаа авахыг салбарын сайд нарт үүрэгджээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан урьдчилсан дүгнэлтээр охин удаан хугацаанд удаа дараагийн хүчирхийллийн золиос болсон байсан нь тогтоогдсон.

 Тиймээс тухайн хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хамтарсан багууд тухайн охинд хэрхэн хяналт тавьж байсан бэ гэдгийг шалгаж тогтооно. Хэсгийн байцаагч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг. Нэг хэсгийн байцаагчид 40-50 зөрчлийн хэрэг шалгах зэрэг ажлын ачаалалтай. Үүнийг ч бас цаашид уялдуулах шаардлага байна. 

Тодруулбал, торгуулийн орлогуудыг төвлөрүүлж дахин зарцуулдаг сан гэж байдаг.  Энэ мөнгөний зарцуулалтыг сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа гэсэн энэ хүмүүсийн ажлын үйл ажиллагаанд болон орон тоог нь нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах хуулийн өөрчөлтийг хийхээр ярьж байна. 

Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэхдээ хохирогч, хүчирхийлэгч хоёрыг уулзуулахгүй байх зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага байна" гэлээ. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.188
    2020/09/24

    САЙД ТА АВЛИГАЧИН шүүгч нараа яах гэж байна вэ? сая долларын АВЛИГА авсан хүнд ЯЛ өгч байгаа шүүгч ШҮҮХийн байгууллагад ажлах ёсгүй шүү

    Хариулах
  • 202.9.46.165
    2020/09/24

    nymbaatariin hiij baigaa ajil shde. chamaas bvh yum ehelsen. chi l 14 nasnii huuli gargasan batluulsan. ugur tolgoi odoo hariutslagaa hulee

    Хариулах
  • 202.55.188.84
    2020/09/23

    Zow hariutslaga tootsoh ystoi etsin etsst huuhed zolios boloh ysgui!!!!

    Хариулах
  • 66.181.161.104
    2020/09/23

    Нямбаатар 14хүүхдийг насанд хүрсэн гэж хууль батачахаад ээжынхээ үүр ээс гарагүй хүүхэддэд хууль батахад н

    Хариулах
  • 192.82.73.242
    2020/09/23

    Uheesei muu yaragchin

    Хариулах
  • 103.14.38.132
    2020/09/23

    Архины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг л хянахад гэмт хэрэг эрс багасна шүү.

    Хариулах
  • 192.82.76.142
    2020/09/23

    Тэр алуурчин эхийг нь мөн адил зоддог дарамталдаг л байж таарна.Эхэд нь зөндөөн сорви байж магадгүй.Бас л хүчирхийлүүлээд л дуугарах эрхгүй болсон байх...

    Хариулах
  • 202.9.40.188
    2020/09/23

    Манайхан хэргийн сайн тогтооно тээ.Зориг агсаны хэргийг улс төрийн захиалгатайг бас тогтоогоо биздээ

    Хариулах
  • 202.9.40.61
    2020/09/23

    зѳв хариуцлага тооцох ёстой зѳвхѳн цаасаар ажил явагдаж байгаа шүү яг очоод хяналт тавиад байгаа юм байхгүй шүү хүүхдийн мѳрдѳгч орон тоог нэмэгдүүлэх хэрэгтэй

    Хариулах