П.Ганзориг: Замын түгжрэлийг технологийн шийдэл, цагийн хуваарийн зохицуулалтаар 20 орчим хувиар бууруулах боломжтой

Админ
2020/09/23

Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь яах аргагүй автомашины түгжрэл. Нийслэлд бүртгэлтэй 600 гаруй мянган автомашин байдгаас 400 гаруй мянган автомашин өдөр тутамдаа хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик бий. 

Хэдийгээр ийн автомашинууд олноороо хөдөлгөөнд оролцсоноос түгжрэл үүсч байгаа ч жолооч нар өөрсдөө зохиомол түгжрэл үүсгэдэг нь нууц биш. Статистик мэдээллээр нийслэлд өдөрт 100 гаруй автомашины осол бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл хоёроос дээш машин замын голд  зогсдог.

 Тэд цагдаа, даатгал иртэл нь доод талд нь 30 минут ямар нэгэн хөдөлгөөн хийдэггүй. Цаашлаад замын цагдаа нар тухайн жолоочийг шалгахдаа мөн л замын хөдөлгөөнд саад учруулдаг. Тиймээс нийслэлийн түгжрэлийн асуудлыг юуны түрүүнд нийтийн тээврийн хэрэгсэлээ хөгжүүлж шийдэхээс гадна техник, технологийн хүчээр шийдэх бүрэн боломж байна. Түүгээр ч барахгүй ямар ч хөрөнгө зарахгүйгээр зохицуулалтын багахан шийдлүүдийг хэрэгжүүлчихвэл түгжрэлийн асуудал аяндаа шийдэгдэнэ гэдгийг  “АвтоХАБ” компанийн захирал  П.Ганзориг онцолж байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.179
    2020/09/24

    цагын хуваар чухал шүү өглөө 7-10 цаг хүртэл ачаа хүргэлтийн болон том оврын ачааны машин мөн халтуурчдыг явуулахгүй ба

    Хариулах