Сэрэмжлүүлэг: Гал түймрийн улмаас хоёр иргэн нас баржээ

Админ
2020/09/24

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймрийн дуудлага ихсэж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг хүргэлээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд 17 удаагийн гал түймэр гарчээ. 

Тодруулбал  1 гэр, 5 байшин, 2 автомашин , 1 цахилгаан хэрэгсэл шатжээ. Мөн хогийн цэг 2, орон сууцны   хогийн суваг 3,  чингэлэг 1, шар өвсний түймэр 2 гарсан байна. 

Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж байгаагаар ард иргэд ихэвчлэн цахилгаан холболдолтыг буруу хийснээс болж гал түймэрт өртөж байгаа аж. 

Мөн гэр хорооллын иргэд үнс нурмаа ил задгай асгах, цахилгааныхаа ачааллыг ихэсгэж байгаагийн улмаас түймэрт өртөж байгаа бол зам тээврийн ослын улмаас машин шатах, ахуйн  хийг буруу ашигласнаас гал гарч байгааг сануулж байна. 


Өнгөрсөн долоо хоногт гарсан гал түймрийн улмаас 2 хүн амиа алджээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна