Зорилтод бүлгийн 10 гаруй мянган айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгоод байна

Админ
2020/09/24

Тавантолгой түлш компаниас сайжруулсан түлшний талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 23 аж ахуй нэгж сайжруулсан түлш тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. 

Өнөөдрийн байдлаар 70 мянган тонн сайжруулсан түлшний нөөц байгаа бөгөөд 800 орчим борлуулалтын цэг ажиллуулахаар төлөвлөжээ. 

Мөн  Тавантолгой түлш компани болон Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш үнэ төлбөргүй өгөх ажиллагааг зохион байгуулж байна. 

Ойролцоогоор  10 мянга орчим айл өрхөд үнэ төлбөргүй сайжруулсан түлш өгөөд байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна