​ М.Тулгат: Хандивын мөнгөөр албан тушаалтнуудаа шагнасан С.Амарсайханг уучлалт гуйхыг шаардаж байна

Админ
2020/09/24

Нийслэлийн АН-ын бүлгийн ахлагч М.Тулгат нар НИТХ-ын төлөөлөгчид хандивын мөнгөнөөс урамшуулал авсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн үеэр, иргэдийн дунд бухимдал төрүүлсэн асуудал гарсан нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 5 дугаар сарын 28-ны өдрийн А747  дугаар захирамжаар  Коронавируст цар тахлын үеийн харилцан ажиллагаа Гамшигаар хамгаалах дадлага сургуулилтыг сайн зохион байгуулсан хэмээн нэр бүхий 21 албан тушаалтыг шагнаж урамшуулсан. Харамсалтай нь энэ шагнал урамшууллын мөнгөийг ард иргэдийн сэтгэлийн тусламж болох хандиваас гаргасан байдаг. 

Та бүхэн санаж байгаа байх. Хүүхэд хүртэл зарсан зураг, зарсан номныхоо дээжээр хандив өргөсөн, ахмад настнууд хүртэл тэтгэврийн мөнгөнөөсөө илүүчилсэн. Тухайн албан тушаалтнууд сайн ажилласан байж болно. Гэхдээ урамшууллыг нь иргэдийн өгсөн хандиваас ёс зүйн хувьд алдаатай үйлдэл. Тиймээс НИТХ-ын АН-ын намын бүлгийнхэн тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, одоогийн УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон НийслэлийН Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарт энэ үйлдэлдээ Улаанбаатарчуудаас уучлалт гуйхыг шаардаж байна гэлээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 112.72.11.237
    Өчигдөр

    OK

    Хариулах
  • 66.181.190.103
    2020/09/25

    Gutsaa pizdaa

    Хариулах
  • 66.181.161.39
    2020/09/25

    Тийм шүү яасан идэж ууж ханадагүй юм. Цагдаа болон доод.ажилчиддаа өг л.дөа короно.гээд.өдөр шөнөгүй хамгаалалтанд зогсоод.ирэхэд нь тогийн тасалсан бх жишээтэй ,бүүр бухимдмаар

    Хариулах
  • 66.181.161.4
    2020/09/24

    Yun uuchlt guih ergen tuluuleh heregtei shuu dee.

    Хариулах
  • 64.119.22.210
    2020/09/24

    Тэд нар өөрсдийхөө ухамсараа өгчих л хэрэгтэй шүү дээ

    Хариулах
  • 66.181.190.208
    2020/09/24

    УУЧЛАЛТ ГУЙГААД ЗОГСОХГҮЙ, БУЦААЖ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах