​ М.Тулгат: Аудитын дүгнэлтээр АН-ын санхүүд их хэмжээний зөрчил гарсан нь үнэн

Админ
2020/09/24

Нийслэлийн АН-ын бүлгийн ахлагч М.Тулгат нар НИТХ-ын төлөөлөгчид хандивын мөнгөнөөс урамшуулал авсан асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр М.Тулгатаас дараах асуудлуудыг тодрууллаа.

-АН УИХ-ын сонгуулиар 12 тэрбум төгрөг нийт гишүүдээсээ татсан. Гэвч аудитын дүгнэлтээр 5 тэрбум төгрөг сох дутсан гэх мэдээлэл байна.

-УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам санхүүдээ аудитын шалгалт оруулсан. Нэлээд их хэмжээний зөрчил гарсан гэх мэдээлэлтэй байна. Албан ёсны дүгнэлттэй хараахан танилцаж амжаагүй явна. Ер нь улстөрийн намууд тэр дундаа АН-ын хувьд хөрөнгө мөнгөний ёсзүйн зөрчил гаргаж болохгүй. Хэрвээ гаргасан бол хариуцлага тооцоод явах нь зөв.

-Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 20 гаруй хувь нь дарга нарын хүүхдүүд байна гэж шүүмжилдэг. Өмнөх сонгуулиар АН мөнгөний нам гэсэн шүүмжлэлийг дагуулдаг байсан бол одоо мөнгөтэй дарга нарын нам боллоо гэцгээж байна?

-Орон нутгийн сонгуульд НИТХ-д гэхэд л 45 нэр дэвшигч дэвшиж байгаа. Энэ олон нэр дэвшигчдийн дунд дарга нарын хүүхдүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай залуучуудын ихэнх нь өөрсдийн хүчээр улс орноо хөгжүүлчих юмсан, юм хийчих юмсан гэсэн сэтгэлтэй залуучууд байгаа болов уу.

-АН орон нутгийн сонгуульд МАХН болон ШИНЭ-тэй хамтарч оролцохоор болсон. Гэтэл Гэтэл танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн цахим хаягаараа дамжуулан үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байсан?

-Нийслэлийн АН шийдвэрээ гарсан. Энэ удаагийн сонгуульд бусад намуудтай хамтарч оролцохыг намын хороо зөвшөөрсөн нь учиртай. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нийслэлийн сонгогчдын 44 хувь нь МАН-д санал өгсөн. 56 хувь нь АН болон бусад намын нэр дэвшигчдэд болон бие даагчдад санал өгсөн байдаг.  Үүний үр дүнд нийслэлээс АН-аас 1, ХҮН-аас 1 нэр дэвшигч бусад нь МАН-аас сонгогдсон. Тиймээс АН энэ саналыг задлахгүй байх үүднээс ийм шийдвэр гаргасан. Мөн дээр нь сонгуулийн үеэр гарч болзошгүй луйвартай хамтдаа тэмцэхээр ийм шийдвэрт хүрсэн. АН-ын гишүүд үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. Энэ бол байх үзэгдэл.

 -УИХ-ын сонгуулиар АН нэр дэвшигчдээсээ 100-300 сая төгрөгийн татаас авсан. Орон нутгийн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдээсээ хэдэн төгрөгийн дэнчин авч байгаа вэ?

- Энэ удаагийн сонгуульд ямар нэг дэнчин авах гэсэн зүйл байхгүй. Сонгууль бол тухайн нэр дэвшигчдээс тодорхой хэмжээний зардал шаарддаг. Тэр зардлаа тухайн тойрогт нэр дэвшиж байгаа дэвшигчид хувааж гаргахаар тохиролцсон.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.78
    2020/09/25

    Yapon avgaitai mal

    Хариулах
  • 139.5.216.26
    2020/09/25

    пизда

    Хариулах
    • 139.5.216.26
      2020/09/25

      тест хийж үзлээ миний бичснүүдийг устгаарай админ аа

    • 139.5.216.26
      2020/09/25

      ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан шал худлаа байна шдээ яагаад ажиллахгүй байна аа

  • 139.5.216.26
    2020/09/25

    янхан

    Хариулах
  • 139.5.216.26
    2020/09/25

    yanhan

    Хариулах
  • 139.5.216.26
    2020/09/25

    shees

    Хариулах