Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ үлдсэн насандаа намынхаа хаалгаар шагайхааргүй их бузар булай хийлээ

Админ
2020/09/24

Консул асан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр  АН-ын дарга асан С.Эрдэнэ намаасаа мөнгө луйвардаж, үлдсэн насандаа намаараа шагайхааргүй их бузар булай хэрэг үйлдсэн гэлээ.

Тэрбээр энэ талаар, “Би хэн нэг хүнийг ялагдсаных нь дараа, унасных нь дараа араас нь шаргууцалддаг жудаггүй зан байхгүй. Харин залилан хийсэн бол үнэн шударгын төлөө ярих ёстой. Манай намын дарга байсан нэг хүн гишүүдийнхээ үгэнд оролгүй явсаар сонгуульд ялагдал хүлээсэн. Хэрвээ тухайн үед зөв сонголт хийсэн бол манай нам сөрөг хүчний хэмжээнд очитлоо ялагдал хүлээхгүй байсан.

УИХ-ын сонгуулийн үеэр АН гишүүдээсэ дэнчин авсаар 10 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн юм билээ. Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан аудитын шалгалт оруулахад 2-3 тэрбум төгрөг сох дутсан сураг байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгийг өгөлгүй намыг өрөнд оруулсан. Өөрөөр хэлбэл 5,6 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна.

Би өмнө нь тайлангаа зөв шударга тавь гэж хэлж байсан. Хэрвээ тайлангаа зөв шударга, нээлттэй ид тод тавьж байсан бол намдаа өгсөн мөнгөнийхөө хойноос харамсаад байх юм алга. Гэтэл хэн нэгэн хүн намын нэр барьж залилан хийсэн учир харамсаад байгаа юм. Хулгайч луйварчинд өгсөн болохоор эгдүүцээд байгаа юм.

Би намаа сольж, урваж шарваж явсангүй. Харин зарим нэг ах нар шигээ бие дааж өрсөлдлөө. Гэтэл АН одоо түгжилдэж, өөр нам байгуулж, саналыг нь хангалттай худалдсан нөхдүүдтэй гар барин орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна. 

АН-ыг Үндэсний хэмжээний намыг жижиг хэмжээний намын хажууд аваачихна гэдэг бол С.Эрдэнэ мэтийн хүмүүстэй шууд хамааралтай. Энэ хүн үлдсэн насандаа намынхаа үүдээр шагайхааргүй их бузар булай зүйл хийлээ.

Тухайлбал С.Эрдэнэ хүргэнтэйгээ нийлээд АН-ыг байрандаа үнэгүй байрлуулж байгаа гээд л томорч байсан. Гэтэл сард 20-30 сая төгрөг авдаг байсан юм байна. Дээр нь С.Эрдэнийн хүргэн нь Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга. Хэрвээ Баянгол дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулбал С.Эрдэнийн хүргэн Засаг дарга болох юм гэнэ. Намын анхан болоод дунд шатанд ч энэ хүн гэр бүлээрээ байх ёсгүй. Гэр бүлийн гишүүдийн нам байж болохгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хувийн компани шиг хувьчилж авах нь.

С.Эрдэнэ ял авч байсан нөхөр. Хүргэн нь бас халаасны хулгайгаар ял авч байсан гэж сонссон” гэв.  


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.23
    2020/09/27

    Monherdenee bie hamgalularai.erdene chamaig yaj ch medne shu.mash bolgomjtoi yavj bgarai da.nad erdene chini zevun gahai shu yaj ch medne shu.mongotoi hun holsni alurchin avch ch chadna shu.

    Хариулах
  • 202.126.89.23
    2020/09/27

    Erdene bol hulgaich luivarchin.erdenin ergen toirond bga buh humus ene hun shig.AN ig erdene dampurulsan.zevun gahai da.

    Хариулах
  • 103.212.116.143
    2020/09/26

    Эрдэнэ ч гэж Эрдэнэ АН ын гишүүд ч гэж гишүүд мөнгө харж намын даргаар сонгочоод үйл лайгаа одоо ч үзэж байгаа биз дээ.

    Хариулах
  • 139.5.217.196
    2020/09/26

    Энэ залуу ч овоо эрийн хуйх байгаа юм даа.Эрдэнэ вантан хаагуур дарж явдаг юм бол доо?

    Хариулах
  • 202.9.46.222
    2020/09/25

    хангалттай хөрөнгөжсөн юм чинь одоо шагайх шаардлагагүй биз дээ

    Хариулах
  • 124.150.37.252
    2020/09/25

    C.Erdene metiig ymnii uneniig saihan delgelee. Zorigt baih heregtei!!! zuw shu. Huwi hunii haracter hecuu hun ch uneniig heldeg hun ene Munherdene

    Хариулах
  • 103.229.122.251
    2020/09/25

    Хүн алсан, хулгай луйвар, дээрэм, тонуул хийдэг, яачихсан хүн ч болдоо

    Хариулах
  • 103.9.90.130
    2020/09/25

    Мөнхэрдэнэ жинхэнэ үнэнийг хэллээ АН -ын залуучууд бодох цаг болж одоо л шудрага гишүүд нэгдэж АН-ыг МАФ бүлэглэл , алуурчин , хулгайч, луйварчидаас салгахгүй бол энэ нам мөхөлрүүгээ явна эсвэл Н.Энхбаярын намд дагаар орхоос өөр зам үлдэхгүй л бол уу. Угаасаа ч МАХН ын бараадчихлаа даа.

    Хариулах
  • 43.228.131.90
    2020/09/25

    ene zaluu hen ch baisan uneniig l helj bainaa

    Хариулах
  • 43.228.131.90
    2020/09/25

    ugaasaa hulgaichuud um baina sh dee heniig n ch buu garga

    Хариулах
  • 202.126.88.71
    2020/09/24

    харин ч зоригтой зөв үг хэлдэг залуу бна. энэ Мөнх-Эрдэнэ

    Хариулах
  • 202.126.88.71
    2020/09/24

    УИХ-ын сонгуулийн өмнө бас Эрдэнэтэй үзээд л байсан даа

    Хариулах
  • 202.9.40.74
    2020/09/24

    Уихын сонгуулийн дараа үргэлжлүүлээд ярьж байхгүй хааччихаад орон нутгийн сонгуулийн өмнө гараад ирэв ээ.

    Хариулах
  • 66.181.161.84
    2020/09/24

    Мөнхэрдэнээ Эрдэнэ биш чи их самардаг шүү сонгууль дөхөхөөр ингэнэ гэдэг чинь чи бол зүгээр нэг бууны нохой за.Эрдэнэ чиний хажууд хийсэн юмтай хэлэх үгтэй дэмжих найз нөхөд олон дэмжигчтэй.Чи бол хаа ч явсан иймээрээ л дуусна.

    Хариулах
  • 64.119.18.60
    2020/09/24

    Мөнх-Эрдэнэ гэж энэ нөхөр баахан худлаа бурдаг хүн байна. Ингэж байгаад ДАРГА болчих санаатай, ширэн нүүр байна.

    Хариулах