Алтай Таван Богдод гацсан иргэдийг эсэн мэнд буулгажээ

Админ
2020/09/25

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын "Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт аялж явсан 15 хүн цасанд боогдон гацсан талаар энэ сарын 24-ний өдөр мэдээлсэн.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр 10:20 цагт  тухайн газарт очиж, иргэдийг уулнаас эсэн мэнд буулгажээ.

Улмаар мөн өдрийн 13:47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна