ТЕГ-ын нэрийг барьж Ц.Оюунгэрэлийг дарамталсан иргэний үйлдлийг таслан зогсоожээ

Админ
2020/09/25

ТЕГ-т албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан “Б”-ийн үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар Тагнуулын Ерөнхий газраас мэдээллээ.

Тухайн иргэн нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийг сүрдүүлсэн. Ингэхдээ түүнийг Тагнуулын ерөнхий газарт ирж мэдүүлэг өгөхийг шаардсан байдаг.  

Энэ талаар Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "Тагнуулаас дэд хурандаа Б ярьж байна. Ирж мэдүүлэг өг . Тантай харин ч зөөлөн ярьж байна шүү. Дуугүй ир. Ажиллагаа явуулна шүү  гэж гурав дахь удаагаа сүрдүүлэв” хэмээн бичсэн. Улмаар дараа нь “Тагнуулын дотоод хяналтаас “Сүрдүүлэг хийсэн дэд хурандаа Болдбаатар гэгч нь тагнуулын нэрийг барьж хүн хохироож явдаг эрэн сурвалжлагдаж буй хүн. Намайг тагнуул дуудаагүй. Тэр хүний 4 дэх target нь би болж. Та нарт сүрдүүлэг ирвэл тагнуулын 106 утас руу залгаарай” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас тухайн иргэний үйлдлийг таслан зогсоожээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.138
    2020/09/29

    МУНДАГ ЭМЭГТЭЙ

    Хариулах
  • 66.181.161.44
    2020/09/27

    Ungu mungunuus bolon gadaadiin huntei evsej bgaa hun yaj oligtoi baidiin jinhen manangiin manaraa iim yumnuudiig tur zasgaas hol l bailgah heregtei shuu

    Хариулах
  • 202.126.88.206
    2020/09/26

    Gesen gej yariad l zamhraad ongrooh um bish bizdee

    Хариулах
  • 64.119.17.138
    2020/09/25

    Зөө зөө Ээбийгийн эмэгтэй хувилбар юм байна л даа

    Хариулах
  • 103.57.92.128
    2020/09/25

    Чадвар муутай , Идэвх зальтай хүүхэн. Хоол ч хийж чаддаггүй юм билээ.Доржзодов найз нь х

    Хариулах
    • 66.181.176.17
      2020/09/28

      Ном бичээд байдаг, хүнээр бичүүлээд нэрээ тавиад явдаг юм уу?

    • 202.126.89.215
      2020/09/26

      Balai awgai baina bilee gaihsan shvv