Н.Батсүмбэрэл даргаа, иргэд 1,5 тэрбумын бүтээн байгуулалтыг чинь эсэргүүцэж байна!

Б.Ариунзаяа
2020/09/25

Төр үрэлгэн байна, төсөв хүрэлцэхгүй байна гэдэг үг "чихний хонх" болсоор удлаа. Шат шатны дарга нарын нэг хэсэг нь төсвийн мөнгийг гарынхаа салаагаар урсгаж, хүнд суртал, авлигалыг гааруулдаг бол нөгөө хэсэг нь төсвийн мөнгө хүрэлцэхгүй байна, төсөвт тусгагдаагүй гэсэн үгээр ам таглаж, иргэдийнхээ нэн хэрэгцээ шаардлагатай бүтээн байгуулалтыг шийдэж чаддаггүй.

Нийслэлийн иргэд төрийн үйлчилгээг хамгийн түрүүнд хорооноосоо авдаг. Гэвч хотын захын дүүргийн иргэд газар нутаг, хүн ам олон учир тэр бүр төрийн үйлчилгээг хорооноосоо авч чаддаггүй. Харин төвийн дүүрэг, хороодод байдал арай өөр. Тэд ядаж л дүүргийнхээ Засаг даргын Тамгын газар болоод нийслэлийнхээ үйлдвэрлэл үйлчилгээний газартайгаа ойр учир асуудлаа чирэгдэлгүй шийдчихдэг.

Гэхдээ тэдэнд нэг том асуудал бий. Нүдээ багтах газраа барилга барих зөвшөөрөл өгчихдөг дарга нартай учир Үндсэн хуулиар олгогддог “Эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх”-ээ эдэлж чаддаггүй. Тэд автомашины зогсоолтой байх, салхилах цэцэрлэгтэй байх, хүүхдээ тоглуулах талбай, нар үзэх орчинтой байх эрхгүй.  Тэдний нэг нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэд.


Өнгөрсөн 4 дүгээр сард энэ хороонд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан НХААГ/202001356 тоот 1,554,300,000 төсөвт өртөг бүхий тендерийн хорооны өрхийн эмнэлэг цагдаагийн хэлтэс баригдахаар болжээ. Гэвч энэ нь эсэргүүцэлтэй тулгарсаар өдийг хүрч, асуудал нь АТГ-т очитлоо хүндрээд байна.

Гайхаж магад. Нийслэлийн өнцөг булан бүрт хорооны цогцолбор барилгын асуудал бий. Гэхдээ энэ хорооны цогцолбор барилга 2006 онд ашиглалтанд оржээ. Улмаар энэ онд урсгал засвар хийгдэж, өдгөө хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Албан ёсны мэдээллээр 4 дүгээр хороо 5300 гаруй хүн амтай, хамгийн цөөн хүн амтайгаараа дүүрэгтээ 4 дүгээрт ордог. Энэ нь 19 дүгээр хорооноосоо даруй 3,2 дахин бага тоо юм. Энэ утгаараа төрийн үйлчилгээ нь  “цомхон”.


Дээр нь энэ хороонд Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар байрладаг. Мөн бусад төрийн үйлчилгээний байгууллагууд 500 метрийн радиуст байрладаг. Өөрөөр хэлбэл  энэ хорооны иргэдэд төрийн үйлчилгээ бусад хорооны иргэдийг бодвол илүү ойр.

Хамгийн гол нь, хорооны цогцолбор барилга баригдах газар нь  тус хорооны 33,41,32 дугаар байрны иргэдийн цорын ганц автомашины зогсоолын талбай аж. Мөн энэ талбайд 11,10,18,29 дүгээр байрны иргэд, ОСНАА-гын 6 дугаар конторын ажилчид, Онцгой байдлын албан хаагчид, ойролцоох албан байгууллага оффисын ажилчид автомашинаа байрлуулдаг. Тиймээс хорооны иргэд удаа дараа энэ газарт автозогсоолын зөвшөөрөл олгож өгөөч гэж хороо дүүрэгтээ хандаж байжээ. 2020 онд дүүрэгт Нийслэлийн хөрөнгөөр юу хийх тухай хорооны санал асуулгад ч ихэнх нь иргэд нь энэ талаарх саналыг дэвшүүлсэн байна.


Түүнчлэн барилга барихаар хашаалсан газрыг Google Earth-өөр хийсэн хэмжилтээр хэмжихэд өргөн нь 15м байгаа аж. Өөрөөр хэлбэл тус талбай 33 дугаар байрнаас 10м 20см-ын зайд байна. Энэ нь  одоо мөрдөгдөж байгаа Монгол улсын барилга хоорондын тууш зай 2-3 давхар бол 15м, 4-өөс дээш давхар бол 20м байх гэсэн стандартыг зөрчиж байгаа юм.

Дэлхий нийтэд Ковид 19-н халдварын улмаас эдийн засгийн хямрал нүүрлэж буй. Монгол улс ч мөн хилээ хаасан учир эдийн засаг хүндэрч, төсвөө тодотгохоос аргагүйд хүрсэн. Ийм хүнд үед 1,5 тэрбум төгрөгөөр шаардлагагүй цогцолборын барилга бариулахаар улайран зүтгэж байгаа нь хэний эрх ашиг вэ.


Тэгээд бүр хууль бусаар шүү.  Уг барилгыг барихыг зөвшөөрсөн гэх 520 хүн гарын үсгээ зурсан хэмээн Чингэлтэй дүүргээс томилогдсон Ажлын хэсэг мэдээлжээ. Үүний дагуу зарим иргэд өөрийн гарын үсгээ бий эсэхийг шалгахад зарим иргэдийн гарын үсгийг нь хуурамчаар зурсан асуудал хэд хэд гарсан байна. 

Улмаар өнгөрсөн 7 сарын 13 наас хойш хорооны иргэд бид шат шатных нь байгууллага болох Дүүрэг, НЗДГ, Хот байгуулалт хөгжлийн газар, НМХГ, НИТХ болон Авилгалтай тэмцэх газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсд хандан хүсэлт өргөдөл, шаардлага, гомдол гаргажээ. 

Гэвч одоогоор Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын сарын 09ны өдрийн 07/5087 тоот албан бичгийн дагуу уг барилгыг зогсоосон гэснээс өөрөөр дорвитой хариу аваагүй, барилгын хашааг буулгаагүй хэвээр байна. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.138
    2020/09/29

    хараал идсэн МАН хүүхэд хамгаалах төсөв битгий танаалд байгаач Бямбацогт тахарын алба сэргээ муу новш

    Хариулах
  • 43.242.242.63
    2020/09/28

    энэ одоо болио энэ хэдэн юм хийх гээд үзээд байгаа хэдэн хүнээ дандаа л гоочилж байхын энд чинь тэгээд том худалдааны төв юмуу бар буудал баригдаж байсан бол бас яая гэсэн энд чинь цагдаагийн хэлтэс эмнэлэг бариулах гэж байхад нээрээ хэцүү юм аа

    Хариулах
  • 202.9.40.42
    2020/09/26

    Ногоон нуурын чөлөөлөгдсөн газар барилга бариад хэрэггүй. Үүний оронд алхалт гүйлтийн сайхан тойрог зам бариач

    Хариулах
  • 202.9.46.121
    2020/09/26

    Zahialgiin garuud chimeeguil bai gertee orj chadahgui mashin tawih zogsoolgui huuhduud hurtel hetsuu shuu.horoo bol odoo bolood l bn

    Хариулах
  • 192.82.69.96
    2020/09/26

    Бөгс эргэх зайгүй болсон газар шүү дээ. Урд талд нь байгаа балгасыг нураагаад бариач. Чулуун замын дагуу байгаа. Ер нь лаазтай шпроот шиг шахаж байна шүү.

    Хариулах
  • 192.82.72.68
    2020/09/26

    Horooni barilga barih heregtei. Mash jijighen standartiin shaardlaga hangadgui. Terend chin horooni irged l uilchluulne sh uudee

    Хариулах
  • 64.119.20.109
    2020/09/25

    Mashinii zogsoolgui bolloo gej busdiig daramtalj bolohguishd, saihan alhaad ajildaa yav

    Хариулах