Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын “бяр” Эрдэнэт ҮЙЛДВЭРИЙГ ТӨРД АВЧИРЧ дөнгөх үү

Б.Ариунзаяа
2020/09/25

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгаа энэ өдрүүдийн халуун сэдэв Эрдэнэт үйлдвэр байх нь. Ганц намар биш өвөл, хавар, зун гээд үргэлжилж мэдэх их тулааны өмнөх нам гүм байдал саяхнаас “дуу” орж эхэлснийг ажигч нэг нь анзаарсан биз.

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ дэглэмийг сүүлд хоёр ч удаа сунгасан. Тун удахгүй  дэглэмийн хугацаа дуусна. Тэр цагт түмэн олон ялах уу, төрийг луйвардсан ААН хожих уу гэдэг нь тодорхой болно. Төгсгөл нь хэзээ ирэхийг таашгүй энэ тулаанд хэрэв Төр ялалт байгуулбал саалийн үнээгээ бүрэн бүтнээр нь эзэмшиж, улс орныхоо эдийн засгийг сэргээнэ. Харин ялагдал хүлээвэл Засаг удирдах нэртэй самарч байсан нөхдийн үйлийн үрийг ард иргэд хэдэн жилдээ л үүрэх юм.

Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талын эзэмшдэг 49 хувийг хувьцааг Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газрынхан хууль бусаар худалдан авах эрхээсээ татгалзсан. Ингэхдээ УИХ-аас зөвшөөрөл авалгүйгээр тус эрхийг Монголын Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай "Монголын зэс" компанид олгосон нь олон баримтаар нотлогддог. Өдгөө энэ хэргээр тухайн үед Засгийн газрын танхимд багтаж байсан Д.Эрдэнэбат, Б.Болор нар буруутгагдан ял сонссон бол “гол тоглогч” гэгддэг Ч.Сайханбилэг эх орноосоо зугтаж, хилийн цаана “буруугүй” хэмээн хээв нэг алхаж буй.

Өнгөрсөн хэдэн жилийн турш хөмхийгээ зуусаар ирсэн  "Монголын зэс" компанийнхан уг асуудлаар Арбитрын шүүхэд хандахаа аль эрт мэдэгдсэн. Бэлтгэлээ ч багагүй базааж байгаа юм билээ. Тэгвэл энэ эгзэгтэй цаг үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч мөн адил тактикаа өөрчилж, хүч нэмэх хүмүүсээ Ажлын хэсэгт оруулсан нь ихээхэн сонирхол татаж байна.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ыг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оруулжээ. Өмнө нь энэ ажлын хэсгийг  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсгийг ахлахаар болж, Дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаяр, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нарыг ажиллуулахаар болсон байна.

Мэдээж энэ шийдвэр өрсөлдөгчдөд таалагдаагүй. Я.Содбаатар Ж.Энхбаяр нар Л.Оюун-Эрдэнэтэйгээ тэрсэлдэж, “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй гар барьсан гэх цуурхалыг л тарааж амжсан. Өнгөрсөн хугацаанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус ажлын хэсгийг толгойлохдоо үүргээ хангалттай биелүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан санхүүгийн схемийг гаргаж, үүний цаана ямар гэмт хэргүүд нуугдаж байгааг зоригтойгоор илчилсэн. Харамсалтай нь тэр ингэж зоригтойгоор ажилласныхаа төлөө өөр дээрээ гал дуудсан. Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл нэр бүхий 11 албан тушаалтнуудтайгаа нийлж түүнийг тагнаж чагнасан гэх асуудлаар өдгөө хууль хяналтынханд шалгагдаж байна. 

Магад энэ мэт асуудлаас болж Эрдэнэтийн асуудлаас хөндийрсөн байх магадлалтай ч “Алсын хараа 2050” хөтөлбөр дээрээ нэлээд анхаарал хандуулж буй нь ажлын хэсэгт ороогүй нь бас нэг шалтгаан болов уу.

Яагаад заавал Я.Содбаатар, Ж.Энхбаяр гэж асуух нэгэн байж болох. Тэд бол эртнээс У.Хүрэлсүхтэй ганзага нийлсэн улс. Нэг зүгт харж, нэг зорилготойгоор ажиллаж чадах эсэх нь тухайн хамтарч буй багаас ихээхэн шалтгаалдаг. Тиймдээ ч  үе үеийн Засгийн газрын тэргүүнүүд Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, зөвлөхөөрөө өөрсдийн итгэлт хүмүүсээ томилж ирсэн. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг нэлээд ул суурьтай шалгаж, нааштай шийдвэрлэх тал дээр томоохон алхамууд хийчихсэн. Одоо тэдний хамгийн хариуцлагатай үе ирээд буй. Энэ үед Я.Содбаатар, Ж.Энхбаяр нараар ажлын хэсгээ ахлуулахаар шийдвэрлэсэн нь нэг талаар өөртөө хүч нэмэх гэснийх, нөгөө талаар улстөрийн хүрээнд зангарагтай гэгддэг тэднийхээ бярыг, чандсыг сорих гэснийх бизээ.  Харин тэд Эрдэнэт үйлдвэрийг иргэдийнхээ мэдэлд авчирч дөнгөх үү. Харах л үлдлээ.

 


Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.138
    2020/09/29

    МАН-ы хулгайчид ЖДҮ

    Хариулах
  • 150.129.141.54
    2020/09/28

    Төрд авчрах гэж томилогджуу, төрөөс займчуулах гэж томилогджуу гэдэг нь тодорхой болох байх. Ер нь төрд байх нь зөв үү? үгүй юү? гэдэгч эргэлзээтэй. Төрд байвал шахаа арилахгүй л болов уу? Харин улсаас луйвардсан мөнгөөр авсан бол хүү, торгуулийн хамт төлүүлээд хувьд үлдээвэл зохистой байж ч болох мэт.

    Хариулах
  • 70.181.124.42
    2020/09/28

    Ene 2 Oyunerdeniin ehlyylj avchirsan ajliig duusgaj chadahgyi.ene 2 t iim zorig baihgyi.Hyrelsyh helseneesee bucsan yum bishyy.ajlii hergiig solih ne buruu.Gehdee Oyun erdene ulam hychtei boloh cag irnee

    Хариулах
  • 202.126.88.182
    2020/09/27

    Энэ хоёр бол Оюун-Эрдэнээс аль ч талаараа илүү ажиллаж чадахгүй ээ. Аль болгоныг ч Оюун-Эрдэнэ дээр овоолох билээ. Ж.Энхбаяр нь Содбаатараасаа арай дээр ажиллаж магад.

    Хариулах
  • 66.181.161.110
    2020/09/27

    Ждү баг бүрдүүлждээ

    Хариулах
  • 64.119.22.243
    2020/09/27

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр,Хөтөл яасан бэ.Хүрэлсүх танилцаад яваад бсан,сахал Эрдэнэбилэг концесийн гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох уу.Өдөр болгон төмрийн хүдэр ямар үнээр ч мэдэгдэхгүй хайр найргүй зөөгөөд дууслаа.

    Хариулах
  • 150.129.143.209
    2020/09/27

    Мөнгө босгож чадах юм бол Монголын захын бизнэсмен 49% г аваал ирнэ.Харин хулгай, луйвар, авилга Төр ард түмний мөнгийг Төрийн өндөр албан тушаалтангуудтай хуйвалдаж Ард түмнийг басан доромжилж завших эрх хэнд ч байхгүй.Ард түмэн анхааралтай байхтүн!!!!! Эх орноосоо урвагч, луйварчидыг үнэн хууль хэсгээх болтугай. Дахин бүү үзэгд.!!!!

    Хариулах
  • 202.126.89.62
    2020/09/27

    49- ынханыг нэн друй цаазлах ёстой Төрийн мөнгөөр авчихсан нь иргэдэд ил болсон тул 49 хувийг хулгайлсан нөхдүүдэд ашигтайгаар шийдэгдвэл бослого гарахаас өөр замгүй Босч тэмцэх болно

    Хариулах
  • 66.181.161.70
    2020/09/27

    Hyyked 20 jil unench yavsan 2l bn...

    Хариулах
  • 103.212.119.45
    2020/09/26

    Ж. Энхбаяр ГОК-ийн дарга бна гэсэн шүү

    Хариулах
  • 202.179.24.119
    2020/09/26

    ХУлгайч ЖДУ

    Хариулах
  • 202.126.88.201
    2020/09/26

    Хүрэлсүхийг ядарсан найз нөхөдөө мартдаг гээд л яриад бдг. Задарсанаа бол ЖДҮ чинь хулгайч бсн ч дагуулаад явдаг юм бна даа.

    Хариулах
    • 103.212.119.45
      2020/09/26

      Үнэн шүү

  • 202.126.89.143
    2020/09/26

    Хогийн хоёр ЖДҮ чинь шалгах эрх байхгүй энэ хоёроо солиоч Хүрэлсүхээ өөр хүн байдаггүй юм уу. ЖДҮ- тэй холбоотойн ингээд харагдаад бдг

    Хариулах
  • 202.126.89.146
    2020/09/26

    Гадаадад байсан өөрийн хөрөнгөө авчирсны БуруУ гэж баЙХгүй. ХАринч 3Лё Орондоо ХЭрЭгтЭй зүЙЛ хиЙсэн. ТөР зАсАг Нь чадАхгүй бол ААН аваад ир болж байна. Ирсэн хойн нь төр барьж МАН дээрэмдэж байгаа нь үнэн. Олон улсын хуулийн байгууллага шийдэх учиртай. Одоо ч төрийн өмч гээд өөрсдөө өөрсдөө идэж уусаар л байна. Ийм байж болохгүй.

    Хариулах
    • 183.177.100.4
      2020/09/26

      төрийн мөнгийг луйвардаж нэг намд өмчлүүлж улсаа дээрэмдэх гэдэг буруу шүү дээ

  • 202.9.46.72
    2020/09/26

    Тэгээд төрд нь авах мөнгөгөүй бхад монгол эзэнтэй хэдэн байгууулага нийлж авсан нь буруу юм уу .Авч чадаагүй хэсэг нь атаархсандаа төрийн нэр барьж хүний хөрөнгө дээрэмдэх гээд бгаа юм биш үү .улсдаа үлдсэн хувмйн авчирсанд нь баярлах ёстой байтал

    Хариулах
    • 183.177.100.4
      2020/09/26

      төрийн мөнгөөр хувьдаа худалдаж авах нь тэгээд шудрага ёс уу

  • 66.181.161.22
    2020/09/26

    Dawarsan luiwarchid

    Хариулах
  • 192.82.70.20
    2020/09/26

    нэгэн зүгт харах нөхөд гэдэг нь үнэн бүгд ЖДҮ хөрөнгөөс туусан хүмүүс бна.

    Хариулах
  • 66.181.161.53
    2020/09/26

    Энэ гурав бол бүгд ЖДҮ гийн хамтрагч нар.Оюунэрдэнэ эдний үнэнийг хэлэхээр гадуурхагдаж нэг талд гарч байж мэдэх магадлалтай.Ерөнхий утгаараа бол монголын нэг ААН 49 ыг аваад ирсэнийг буруутгах нь 1-р зэргийн зорилт биш юм шиг харагдавч процесс ямар болсоныг шалгаж л тогтоох байхдаа.Түүнээс хүмүүсийнъам таавраар шийдэхгүй.

    Хариулах
  • 91.79.211.94
    2020/09/25

    Маш зөв хүмүүсийг сонгож хүч нэмсэнийг дэмжиж байна

    Хариулах
  • 202.9.46.198
    2020/09/25

    Маш зөв сонголт. Улс төрд бяр ухаан нь тэгширч байгаа нөхдүүдээ сонгосон байна. Монгол улсад хүн ам цөөн онцлогоо харгалзаж хэтэрхий хувьчлал руу хошуурч төрийн зохицуулалтыг орхиж болохгүй. Хувийн компани мөнгөний барьцаанд өгвөлб ид гадны оронд Эрдэнэтийг алдах эрсдэл маш их . Монгол түмний саруул ухаан эвтэй байг.

    Хариулах
  • 202.9.46.228
    2020/09/25

    Medeej xuuliin daguu ard tvmnii medeld irne ulsiin dotood asuudald xench orox erxgvi

    Хариулах