Өнгөт арьст эрийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан цагдааг суллажээ

Админ
2020/10/08

НЬЮ-ЙОРК. /Fox News/. Өнгөт арьст эр Жорж Флойдын амийг санаатайгаар бүрэлгэсэн хэмээн буруутгагдсан цагдаагийн ажилтан асан Дерек Шовин 1 сая ам.долларын барьцаатайгаар шоронгоос суллагджээ.

Тэрбээр 5 дугаар сарын 31-нд саатуулагдаж, Миннесота муж улсын шоронд хоригдсон юм. “Fox News” телевизийн мэдээлснээр, 1 сая ам.долларын барьцааг Шовины өмгөөлөгч төлсөн байна. Д.Шовин 2021 оны 3 дугаар сарын 8-нд шүүх хуралд оролцох аж.

 Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Ж.Флойдыг цагдаагийн ажилтан Дерек Шовин баривчлах үедээ боох мэх ашигласан бөгөөд өнгөт арьст эрэгтэй уг явдлын дараа нас баржээ. Тавдугаар сарын 26-нд Ж.Флойдыг баривчлахад оролцсон дөрвөн цагдааг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Ж.Флойдыг нас барсны дараа АНУ-д олныг хамарсан эсэргүүцэл, эмх замбараагүй байдал өрнөсөн билээ. 

Эх сурвалж: https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна