Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал 6 дахь өдрөө үргэлжилнэ

Админ
2020/10/12

“Жаст” группын захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр зургаа дахь өдрөө нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ. 

Тэднийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавихдаа хуурамч баримт ашигласан, мөн 109 сая ам.доллар зээлэн, улсад онц ноцтой хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүж буй юм.

Нийслэлийн прокуророос хэрэгт хяналт тавиад, дараах үндэслэлээр буруутган ялласан. Үүнд  “Жаст групп”-ын захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Алтжин" группын ерөнхий захирал Г.Алтанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,

Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Анх энэ хэргийг 2013 онд Авлигатай тэмцэх газраас шалгаж, Ш.Батхүүг хоёр удаа баривчлан саатуулсан билээ.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 онд “Ш.Батхүүгийн хөрөнгийг олж, “Эрдэнэт” үйлдвэрт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх болно гэсэн мэдэгдэл хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хохирол барагдаагүй, хуулийнхан Ш.Батхүүгийн хөрөнгийг олж чадсан эсэх нь бүрхэг хэвээр байна. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 24.154.170.220
    2020/10/15

    ямар их шунал бэ ямар 500 наслах биш дээ

    Хариулах
  • 192.82.78.19
    2020/10/13

    АЙМШГИЙН шуналт хувалзнуудыг хурдан ТӨРХӨНД НЬ явуул !!!!

    Хариулах
  • 66.181.178.124
    2020/10/12

    Шударга шүүгээд ялыг нь үнэн зөвөөр өгөх хэрэгтэй.Улсад учруулсан хор хохирлыг нь гүйцэд төлүүлэх юмсан даа шүүх хуулийнхан минь ээ.

    Хариулах
  • 202.9.40.86
    2020/10/12

    Арай дэндүү юмаа. Хууль цаазыг бүр тоохоо больсон бна ш дээ.яагаад ийм болов?...

    Хариулах