Д.Нямхүү: Коронавирусний ГУРВАН ТОХИОЛДОЛ шинээр илэрлээ

Админ
2020/10/12

Коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү энэ үеэр "Сүүлийн гурван хоногт нийт 2027 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 2024 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 8-нд 51 настай, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй нараас коронавирус илэрсэн. 

Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Тодруулбал, наймдугаар сарын 30-ны өдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-ны өдөр Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 81 настай эмэгтэй эдгэрсэн. 

Нийт батлагдсан тохиолдол 318 болж, эдгэрсэн 310 хүн байна. Найман хүн эмчлүүлж байна. Тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байна" гэлээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.81
    2020/10/13

    Хилээр орж ирээд илэрч байгаа гадаадын иргэдийг шууд буцааж болдгүй юмуу хүний нутагт халдварт өвчин тээж ирээд чирэгдэл болоод гадны хил дээр илэрдгүй манайд илэрдэг энэ хооронд хаанаас халдвар авсан байхав манай улс дэндүү өгөөмөр юмаа бурхан харж өрнөөс минь садгаад өгөөсэй өршөө өршөө

    Хариулах