ШӨХТГ: МИАТ ойрын нислэгтээ хоол өгөхгүй байгаа ч тасалбарынхаа үнэд мөнгийг нь оруулж тооцжээ

Админ
2020/10/12

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд  Гурил, талх, сүүний үнэ нэмэгдэл, Тусгай үүргийн нислэгийн тийзийн тариф болон махны бой, нядалгааны газрын хяналт шалгалт, Ломбардны хяналт шалгалт дүнг танилцууллаа. 

Хурлын эхэнд  ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагч Т.Батцэцэг тусгай үүргийн онгоцны үнэ тарифт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан юм. Тэрбээр  “УОК-ын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сараас есдүгээр сарын хугацаанд МИАТ компани 11 чиглэлд 58 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 11,745 иргэнийг авчирсан байна. 

МИАТ компани нь шинэ чиглэлүүдэд шинэ үнэ тогтоосон. Тусгай үүргийн нислэгийн зардал нь өндөр байгаа. Шалгалтаар нислэлийн шууд бус зардал буюу ном, хэвлэмэл материал, бизнес лоунж зэрэгт төсөв зарцуулж байна.  МИАТ” ТӨХК-ийн зүгээс ойрын зайн нислэгт хоол өгөхгүй байгаа талаараа мэдэгдсэн. Гэвч бүх нислэгүүдэд хоолны зардлыг тусгасан байсан. 

Тухайлбал Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэг удаагийн нислэгийн зардалд 4.4 сая төгрөгийг тусгасан. Цар тахлын үед зар сурталчилгаа, ном хэвлэл, лоунжийн зардлыг бууруулснаар тийзийн үнэ тарифыг бууруулах боломжтой гэж үзэж байна” хэмээн мэдэгдлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.33
    2020/10/12

    Bolimoor yasan gej hymyysiig deglej baan nidlegeet hoolgyi ochson hymyys nehemjlrl gargaj munguu.avah nuguu n.ugulduu

    Хариулах
  • 64.119.17.214
    2020/10/12

    UB -Stanbull-Praga gesen marshrut engiin tarifaar 1,6 sayad bagtdag baisan.. Getel MIAT -iin tusgai vvrgiin ongotsoor yavsan xvmvvs 2,6 sayaar nissen. ( taldaa ). Getel Chex uls mongoliin 200 garui xvmvvsiig unegui avchirsan. MIAT teeverleed Chexees tulburiig n xiisen. Yu ch gemeer yum dee.

    Хариулах