“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

Админ
2020/10/12

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Хаянхярвааг томиллоо. Д.Хаянхярваа нь эдийн засагч мэргэжилтэй, ЗХУ-ын Москва хотын удирдлагын дээд сургууль - Барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн.

П.Ганхүү “Улс төр, эдийн засгийн салбарт олон жил ажилласан, мэдлэг туршлагатай хүн энэхүү албанд томилогдож буйд баяртай байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бизнесийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг дахин нэмэгдэж, энэ хэрээр охин компаниудыг ашигтай ажиллуулах хариуцлага ногдож буй бөгөөд бизнесийн томоохон төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүсч, баяр хүргэе” гэлээ.  

Тэрбээр,

1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч 1989 – 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга 1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга 1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга 1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга 2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2016 - 2020 он Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар тус тус ажиллаж байв.

Дашрамд дурдахад,  “Эрдэнэс Монгол”-д Асгат болон Салхитын мөнгөний орд, Мон Атом, Багануурын 400 орчим сая тоннын нүүрсний ордын тусгай зөвшөөрөл, тодорхой алтны ордуудыг шилжүүлж, компанийг бодит хөрөнгөтэй болгосон. Эдгээр хөрөнгийг зөв удирдаж, олон улсад үлгэр жишээ манлайлах шийдэл нь Баялгийн сан байгуулах бөгөөд Баялгийн сангийн удирдлагыг оновчтой авч явах, компанийн засаглалыг сайжруулах, дотоод гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгох бэлтгэл ажлыг тус компани эхлүүлсэн юм. Энэ хүрээнд Австралийн олон улсад данстай BDO аудитын компаниар бизнесийн үнэлгээгээ шинэчлүүлж, нийт 15.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоолгоод байна.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.58
    2020/10/15

    Хүүк ах ч хөшигий цаана чинь банди БОЛОХ юмаа. Тайзан дээр атаман гол ДҮР. Нөгөө Манан хужаа 60 тэрбум Эрдэнэт Оюутолгойн асуудлууд зүгээр хошин жүжгий үргэлжлэл .Хөөрхий Хүүкийг Сахал Эрдэнэбилиг , сархинаг Амарбаясгалан?, Ми данжаад Оуза пастор Нямбаатар Баганбанди бүгд баваастай.

    Хариулах
  • 64.119.20.186
    2020/10/13

    shees chn.xvmvvs chamd durgvi bgan bishv nowshoo.alchxiimsan

    Хариулах
  • 150.129.142.253
    2020/10/13

    Би болмоор л бнаш дээ, ямар хүмүүс нь мөнгөтэй цэцэглэдэг ажилд очдог бнаа.

    Хариулах
  • 192.82.72.165
    2020/10/13

    Гөлөгнүүд

    Хариулах
  • 103.26.195.19
    2020/10/12

    Ygd solih bolson be? Solihdoo ymr songon shalgaruulalt hiiw? Gankhuu -n daraagiin tomilgoo n yu be? Tal talaas n haruulsan medee bichvel shine medeelel boloh bla

    Хариулах
  • 103.57.93.33
    2020/10/12

    Ene hyniig blgaj bhgyidee

    Хариулах