Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг шалгаж дуусчээ

Админ
2020/10/13

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх хэрэгт шалгасан.

Тодруулбал, Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж нэр бүхий аж ахуйн нэгж, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан юм.

Мөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан, оффшортой холбоотой гэх үйлдлүүдийг шалгаж байгаа гэх мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байв. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дууссан байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид уг хэргийг нотлогдсон гэж үзэж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ.

П.Мандах
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.252
    2020/10/14

    доод тал нь 10 жил байгаа биздээ? Хөрөнгийг нь хураах жишиг тогтоомоор байнаа бас. Энэ нөхөр улсаа худалдах далд луйвруудад хамгийн нөлөө ихтэй оролцсон гэж боддог.

    Хариулах
  • 66.181.168.81
    2020/10/13

    Манайд нэг муухай жишиг тогтлоо, өрсөлдөгчөө хууль шүүхийн хүчээр далайлгаж замаасаа зайлуулдаг явдал. УИХ-ын сонгуульд нэр дэвших, улмаар ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх л арга байх даа

    Хариулах
  • 45.117.32.3
    2020/10/13

    Энэ хүнийг хэтэрхий харлуулах юм.Хоёр том гүрний дунд манайх шиг орон төвийг сахиж байжил улс үндэстэн хэвээр байна.Энэ хүнд хийсэн буруу зүйл байхгүй.Малчидад нь малын үнэгүй өгсөн.үнэгүй байрын өгсөн.үг хэлэх эрх чөлөөг өгсөн .Монголын нэрийг дэлхийд гаргасан гээд зөндөө зүйл бий.

    Хариулах
  • 202.9.46.245
    2020/10/13

    Tegeed naad novshoo shorond ni xiigeech. Xaraxaas shijig xurex yum

    Хариулах
    • 36.11.228.100
      2020/10/14

      Hhe

  • 192.82.73.150
    2020/10/13

    Ердөө л ... !!! Амархан юмаа. !! Нэг муу малын хулгайч бсн бол хойтохоо уншуулах гээд л хүлээж суугаа даа ... Мнглын хууль ч гууль юм , мнглын хууль гурав хоног гэдэг ч оносон үг юм . энэ засаг ч дээ ... Нэг л явцгүй болоод даший шог болох догоо !!??

    Хариулах
  • 66.181.161.3
    2020/10/13

    Улс, аймгийн, сумыг удирдах эрх мэдэл авчихаад, өөрөө эрийн сайнд тооцож, улс орны хөгжлийг бодохгүй өөрөө баяжигсадыг бүгдийг ялла.

    Хариулах
    • 202.179.10.210
      2020/10/13

      Сумын удирдлагуудын төсөл хэрэгжүүлж бгаа , ОНХС, төсөвт хяналт шалгалт хийгээч мөнч дураараа бна даа

  • 66.181.161.3
    2020/10/13

    За за

    Хариулах
    • 66.181.188.49
      2020/10/14

      Баттулга өрсөлдөгчөө замаасаа зайлуулж байгаа нэг Хэлбэр байна даа муухай санаа шүү