Ч.Хүрэлбаатар: Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гарах шийдвэрийг баталгаажуулах л үлдлээ

Админ
2020/10/14

Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын хурлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая зохион байгуулагдлаа. Хурлын явцыг та бүгдэд хүргэе. 

Саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа. 

  • Үнэлгээний баг Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүллээ.
  • ”Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ. 
  • Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч "Саарал жагсаалт"-аас Монгол улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна
  • Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.70.44.46
    2020/10/14

    Sangiin yamnii hamt olon bolon hulgaich nart shiitgel uzuulsen huuli shuuhiin hamt olond bayr hurgie

    Хариулах