Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амь эрсэджээ

Админ
2020/10/14

Энэ сарын 13-ны өдөр /2020.10.13/ -ийн 20:55 цагийн орчим Ховд аймаг Булган сум Алаг толгой баг /сумын төвөөс баруун урагш 15 км/ асфальтан замд Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Э, 31 настай, эрэгтэй Г нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна. 

Иймд иргэд жолооч, та бүхэн техникийн бүрэн бүтэн байдал, зам орчны байдалд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна