Л.Оюун-Эрдэнэ: Д.Гэрэл хэнээр ч дарамтлуулсан би гомдлоо татахгүй

Админ
2020/10/14

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх гомдлын дагуу ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн.  Мөн энэ хэрэгт  Тагнуулын ерөнхий газрын 11 албан тушаалтан оролцсон байж болзошгүй гэх мэдээлэл бий.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Хэрэг шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа. Удахгүй прокуророор дамжаад шүүхэд шилжих байх. Энэ үед баримтыг нь харж болно. Ер нь энэ хэргийг янз бүрийн байдлаар тайлбарлаад байх шиг байна. Д.Гэрэлд хандаж хэлэхэд “Хэвлэл мэдээллийн байгууллагаас савраа тат. УИХ-ын гишүүдтэй уулздагаа боль. УИХ-ын гишүүдэд нөлөөллөө гээд би гомдлоо татахгүй.  Хэнээр ч дарамтлуулсан бай. Үүнийг би хатуу хэлж байна шүү. 

Харин ч ийм үйлдэл хийх тусам хардах болно гэж хэлмээр байна. Би болсон явдлын заримыг нь л ярьж байгаа. Хэн нэгэн хүний мууг үзэх гээд байгаа биш. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэр төрд нь халдмааргүй байна. Гэхдээ Д.Гэрэл дарга дээрх үйлдэлээ зогсоохгүй бол шаардлагатай гэж үзвэл баримтуудаа дэлгэнэ. Энэ талаар АТГ гээд гурван газар гомдол өгсөн. Тэдгээр гомдлуудаа задална” гэлээ. 


Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 68.94.227.220
    2020/10/19

    Хэнийг ч чагнаж болох боловч үндэслэлээ гаргаад тусгай зөвшөөрөл авах ёстойбайх. Түүнээс биштагнуулын байгууллага гээд хавьтсан болгоноо тагнах эрх байхгүй.

    Хариулах
  • 202.21.109.51
    2020/10/17

    Жирийн иргэдээ чагнах тагнах нь угаасаа зохимжгүй зүйл шүү,,

    Хариулах
  • 192.82.74.168
    2020/10/15

    Өөрийнхөө засгийг чагнаж тагнаж өрөөл бусдад дамжуулах нь хэнд ашигтай юм бол.Эсвэл гаднын тагнуул юм биш үү

    Хариулах
  • 192.82.77.29
    2020/10/15

    Зүгээр л ард олондоо мэдээлчих бохир зүйлийг юунаас нуугаад байгаан

    Хариулах
  • 59.153.113.15
    2020/10/15

    Оюун Эрдэнэ гээд энэ боловсрол муутай залуу Тагнуулын байгууллага тагнах чагнах л ажил хийдэг гэдэгийг мэдмээр юм

    Хариулах
    • 66.181.161.109
      2020/10/15

      Тэгээд чамайг тагнаж, утсыг чинь чагнаад байвал чи энд нар ажлаа хийж байгаа юм гээд яах ч үгүй юу?

  • 66.181.190.198
    2020/10/15

    Zgr delgeech,ed nariin neg iim shalig zan bnaa tegeed Gerel oroldohgui bol delgehgui yum uu haashaa yum be .ene chin barag chi xvn svrdvvleed daramtlaad yavaad bgn bshuu .

    Хариулах
  • 66.181.186.175
    2020/10/15

    Оюунэрдэнэ шударга сайн залуу. Монголчууд бид шударга есыг хусэж бна. Оюунэрдэнийг дэмжиж бна. Зоригтой бгаарай. Ард тумэн чиний талд.

    Хариулах
  • 66.181.188.107
    2020/10/15

    Энэ одоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж дандаа солирч байдаг. Өөр олигтой хийх ажилгүй хүн үү. Чамайг тагнах нь тийм аймшигтай хэрэг үү. Цаана чинь одоо ард түмэнд чинь нууц зүйл байхгүй болчхоод байхад. Ард түмний чинь бүх мэдээлэл цахимаар ил тод болсон шүү дээ. Тагнуул чагнуулах нууц ихтэй болохоороо чичрээд үхлээлдээ энэ.

    Хариулах
  • 66.181.161.13
    2020/10/15

    Ymar l hulgaich aluurchin hudalch huchindegch setgetsiin uvchintei muu muuhau bolgon l turd baihiin ene yg yu gesen ug ve haanahiin henii bodlogo ve ardchilal hunii erheer tumnii tolgoig erguulsen elbegdorjtonguud uu end tendhiin hun hog manan maftai negdeed baigaa enhbayrtanguudiin buruu yu

    Хариулах
  • 202.55.188.86
    2020/10/15

    Тагнуул улсын аюулгүй байдлын тѳлѳѳ ажилладаг байх

    Хариулах
    • 64.119.19.31
      2020/10/15

      Тагнуулч бол алсыг харж ,улс орны аюулгүй байдал . хөгжилд хэрэгтэй ,зүйлсийг тагнаж чагнадаг байтал аль намын удирдах ажилтаны гар хөл,болж явахаа болих хэрэгтэй Монголын тагнуулын нэр хүнд унаж дууслаа та минь

  • 103.26.193.120
    2020/10/14

    bugd adilhan yumnuud baij. inguul ingelee..... bla bla bla. baahan bie bieniihee nuutsiig meddeg. teriigee oortoo ashigtaigaar ashiglah gedeg llruud

    Хариулах
  • 103.26.195.216
    2020/10/14

    ГЭРЭД яасан даварсан хүн вэ? САЙДАА тагнаж чадсан юм бол ЯЛАА дуугүй авах ёстой

    Хариулах
    • 103.229.120.14
      2020/10/15

      Сайдууд утсаа худалддаг болохоор сайдуудын тагнаж яагаад болохгүй гэж. Оюунэрдэнэ гэнэт баяжсан учрыг олох. Юундаа айгаад байгаа юм

  • 202.126.90.34
    2020/10/14

    Гэрэлийг Мэнгэт Нямдорж авчирч тавьсан, Мэнгэтийн даалгавараар хийсэн байж болзошгүй шүү сайн шалгах хэрэгтэй

    Хариулах
    • 66.181.176.89
      2020/10/14

      Мэнгэт сайдыг битгий гүтгэ. Хуулийн бурхан тэнгэр юм шүү Мэнгэт минь.

  • 202.9.46.123
    2020/10/14

    Gereliin altnii uurhaig huraagache! Shuuhiin shiidver n haana baina aa shuugchdiig lobbydod duuslaashte

    Хариулах