​ Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн үү

Админ
2020/10/15

Өнөөдөр аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль орон даяар явагдаж байна. Гэвч тус сонгуульд өрсөлдөх гэж байсан нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй ноцтой хэрэг гарсан талаар мэдээлэгдэж эхэллээ. Тодруулбал  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч Б.Б өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийн аминд хүрсэн байж болзошгүй байна.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нэр дэвшигч Б.Б  автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн гэх. Манай сайт тун удахгүй уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулна. 


НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ, ЗАЛРУУЛГА: 

Сонгуулийн сурталчилгааны ажилтан нь НЭР ДЭВШИГЧИЙНХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Юуны түрүүнд энэ хэргийн талаар ташаа мэдээлэл тарж байна. Эсрэг намын нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  Хэргийн талаар товч мэдээлэл өгвөл,  2020 оны 10 дугаар сарын  14 өдрийн 15 10 минутад Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст хүн машинд мөргүүлээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. 

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад  иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин барьж, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон. Талийгаач М нь орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. Харин хэрэгт холбогдогч Б нь сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн сэжигтэн нь орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй, харин сонгуулийн сурталчилгааны ажилтан байсан. Одоогоор цогцост шинжилгээ хийж байна. Сумын цагдаагийн хэлтэс тухайн хэргийг шалгаж байна” гэлээ. 





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.117
    2020/10/18

    Иргэн Б нь хүний хувьд муу санаатай үйлдэл хийх хүн биш байхаа. Архидалт ийм байдалд хүргэсэн. Хүмүүсээ битгий буруу тийш нь мушгиач дээ.

    Хариулах
  • 64.119.20.43
    2020/10/16

    Архидацгаагаад л тарахдаа машинаа ухраардаа гаргаж өгөөд ардаа зогсож байсан нөхрөө мөргөчихсөн л байна. Аль аль нь л согтуу байгаа биз өөр яав л гэж.

    Хариулах
  • 66.181.161.98
    2020/10/15

    yu l bolood bndaa

    Хариулах