Ерөнхийлөгч ШУУРХАЙ УУЛЗАЛТ зарлалаа

Админ
2020/10/15

Ган болсон аймгуудын малчдад тулгараад буй асуудлыг шийдвэрлэх талаар шуурхай уулзалт зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон.

Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм. Улмаар зуншлага муутай байсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байгааг малчид хэлж байв.

Иймээс ган болсон аймгуудын малчдын саналыг үндэслэн тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаарх шуурхай уулзалтыг Баасан гарагт 09:00 цагаас зарлалаа.

Энэхүү уулзалтад тухайн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд оролцоно.


Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.186
    2020/10/16

    Энэ хүн юу сэдээд бна а, олон зууны цагийн хатуу ширүүн хахир цагт монголчууд малаа малласаар давж ирсэн, малаа ад үзэж бсан удаагүй, харин ч малаа өсгөж түүний буян шимийг хүртэж ирсэн, Монголчууд малнаасаа салбал харийнхны идэш болохоос гадна монгол улс мөхөхөд хүрнэ, үүнийг хүн бүр ухаарагтун

    Хариулах
  • 66.181.161.76
    2020/10/16

    малчны хөдөлмөр хэцүү байхөө малчныг муулж бгаа хүн өөрөө бодоод үзээрэйлдээ би мал малладаггүй ч гэсэн өглөө эрт ажил нь ундаря орой ч тухтай амардаггүй хөдөө хээр халуун салхи хүйтэн жаварт цас бороотойд ч хөөрхий малаа маллахаас өөр аргагүй байнга нүүдэллэнэ, мөн гэрт амьдрах их зардалтай шдээ, эсгийгээ хэдэн жил болоод л солино, байнга л нүүж сууна гээд л, харин дулаан гэртээ аятай тухтай амарч ажлаа ч хийж бгаа та хөдөөний малчдаа битгий муулаарай, тэд бол зутрах үедээ зутарч зовох үедээ зовж жаргах үедээ жаргаж л яваа харин маниас илүүтэй нь өлсөхийн зовлонгүй л юмдаа, мал дагавал ам тостоноо гэж... харин бидэнд мал маллах зориг дутдаг бхөө хааяа тэгж боддын, уул нь мал маллаад 5,6 жилийн дараа саятан болвол болох л байна, ер нь мал маллы гэсэн сонирхолтой хүмүүст хөнгөлттэй зээл бэлчээр нутаг гргаж өгдөг юм байдын бол уу, хүмүүс малчин болуул хэзээ ч өлсөхгүй гэж боддышдээ кк

    Хариулах
  • 66.181.161.39
    2020/10/16

    Malchid uneheer hetsuu bna otorloj ochson gazar ni maliin too olon bna geed huleej awahgui maliig ni huuj tuugaad yadaj uws tejeel ni undur unetei mahni une hymd

    Хариулах
  • 66.181.161.105
    2020/10/16

    Малчдын зээлийг 00-лэх хэрэгтэй

    Хариулах
    • 202.126.89.150
      2020/10/16

      0-лэх хэрэгтэй.

  • 66.181.161.82
    2020/10/16

    Malchin zun maliin dvv saalia awch ajil hiij suraachee hagartlaa bayjij zun gulurtluu arhidaad uwul hotiin bidnees bvgdiig guij awaad turuur uruwdvvlj mungu awaad ene bishee malaa sain malla ajilaa hiij sur malchin ahmaduudiin ajilsag zan chanar iig ezemsh turuus guilga bvv gui malchdad ugdug hunguulultvvdiig tur tsutsal baij Ted ajil surna Arai dendvv zaluu bgaa dawarsan bvvr dawarsan malchid

    Хариулах
    • 66.181.161.68
      2020/10/16

      Ooroo mal mallaad uzeerei gantai gazar hetsuu gediig medeh ymuu

  • 139.5.217.156
    2020/10/16

    Өвсний үнээ өсгөөд байна .. Тэгвэл малчид махнийхаа үнийг нэм..

    Хариулах
  • 202.55.188.44
    2020/10/15

    Hi

    Хариулах
  • 202.55.188.44
    2020/10/15

    5 толгой зэрэг уурхайнууд газрын гүний усыг дуусгаж б.гаа учир говийн аймгуудад ган гачиг болоод байх болсон гэдэг. Эх орноо гэсэн хүн б.на уу

    Хариулах
  • 66.181.161.100
    2020/10/15

    tiim shuu malchid uneheer hetsuu bna yadaj uvs tejeelii ni hyamd unetei daraa tuluh nuhtsulteiguur ch yumuu tuslamjaar ugch boldgui yumuu gan zud bolson surgaar uvs tejeel bur l uned orood bh yum ter dundaa umnuguvid

    Хариулах
  • 202.126.88.73
    2020/10/15

    малчид үнэхээр хүнд байгаа.зуншлага оройтсон .зуднаар хэджн малаа бараад дуусахаас өмнө хот суурин бараадая гэсэн улс .Ядаж бхад ажиллах хүч тун тааруу ...

    Хариулах
  • 103.57.95.93
    2020/10/15

    Зөв. Ган зуд байсаар ирсэн. Сөхрүүлдэг байсан. Бараг анх удаа сөрөх арга хэмжээ авах бололтой

    Хариулах
  • 66.181.161.90
    2020/10/15

    Зун үзээгүй тарга хүч муутай мал авах хүн олдохгүй хэцүү бнаа яах вэ яааралтай арга хэмжээ авч өгөөч малгүй болсон иргэд аймаг хот орохоос аргагүй болхнээ утаа түгжирэлийг яая гэж байхад олон яндан нэмэгдэх төлөвтэй буцаад халамжлуулах өрхийн тоо огцом нэмэгдэх нь дээ яах вэ туранхай мал борлуулах зах зээл алгаа

    Хариулах
  • 103.212.117.173
    2020/10/15

    Харин ч зуншлаг гайгүй байсан ш дээ

    Хариулах
    • 150.129.141.63
      2020/10/16

      Hotoosoo holdoj vzeegvi yumuu? Lol

  • 202.9.46.104
    2020/10/15

    Ган гачиг болоод байгаа асуудал чинь уул уурхайгаа их ухсанаас болж нуур цөөрөм ширгэж байгаа болхоор дээрээс нь аль өнгөтэй өөдтэй ургамалыг нь түүж гаргаад бгаа болхоор үүсэж бгаа асуудал ш дэ. Уул уурхайгаа ухуулаад монгол баяжвал баяжхаар боллол гэтэл өрөнд ороод л бна. Чадахгүй бол болчих хэрэгтэй. Үр хүүхэддээ газар нутагаа бүрэн бүтэн үлдээчихмээр л бна шүү

    Хариулах
    • 66.181.161.76
      2020/10/16

      үнэн үнэн яаг зөв газар ухахыг манай монголчууд эртнээс хорьдог байсышдэ одоо л ухаан зүггүй л ухаад ард иргэд эх орон минь улам доройтоод газрын гарц муудаж цс ширгэж байгаль өөрчлөгдөөд л байна би бол яг энэ уул уурхай д үнэхээр дургүй арав хорин жилийн дараа үр хүүхдүүддээ юу үлдээх ыолж байна бид нар мах ногоогоо энэ газраас цсаа мөн газраас авч байгаашдээ энийгээ ойлгохгүй ухаад л байна дараа нь юу идэж уцх болж байна, агаар ч мөн адил шдээ модоо устгаад л байна газраа ухахаа бүүр боличиж болдгүй юм уу

    • 192.82.68.11
      2020/10/16

      Vnen shvv

    • 66.181.189.10
      2020/10/15

      Тийм..үнэн хэллээ

    • 103.229.121.106
      2020/10/15

      Энэ туйлын үнэн бас дээр нь мал даацаа хэтэртэл өслөө

    • 43.228.129.222
      2020/10/15

      Зааз олигтой мэдээ бичдэг юм шиг танай шиг хогийн сав шиг нэг талыг баримталдаг новшгийн худалч газар татан буугдвал таарна...