МАН: Дүрс, дуу бүхий бичлэгээр баталгаажсан зөрчлүүдийг ЦЕГ болон ТЕГ-т шилжүүлсэн

Админ
2020/10/15

Нийслэлийн МАН-аас  Орон нутгийн сонгуультай холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн МАН-ын хорооны хууль эрх зүйн хуульч Ү.Амарбат:

-Санал хураалт дуусах дөхөж буй энэ үед өрсөлдөгч намуудын зүгээс бэлэн мөнгө тараах, сонгогчдын саналыг худалдан авах зөөх, аливаа амлалт өгөх замаар саналыг нь худалдаж авах үйл ажиллагааг олон тоогоор хийж байна.  Дүрс, дуу бүхий бичлэгээр баталгаажсан, цагдаагийн байгууллагын дуудлагаар баримтжуулсан зөрчлүүд ч олноор ирж байна. 

Мөн сонгууль эхэлснээс хойш эрх барьж буй  МАН-ын нэр хүндийг унагах, сонгуулийг луйвардах гэж байна хэмээн хэрэв сонгуулийн үр дүн таалагдахгүй бол ард түмнийг турхирах зэрэг үйлдэл гаргаж байна. 

Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд бие даан нэр дэвшигч аминд   түүний сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан нь халдсан  талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Эрдэнэт хүний амь нас улстөрийн ашиг хонжоо хайх сэдэв биш. Гэтэл тухайн амиа алдсан этгээдийг хороосон хүн нь МАН-ынх байсан гэх бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл цацаж байгаад харамсч байна.

Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн бүх нэр дэвшигчид хуулийн байгууллагад шалгагдсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Харин нийслэлийн дүүргүүдэд ноцтой зөрчлүүд гарч,  баримтаар баталгаажигдаад ЦЕГ болон ТЕГ-т шилжүүлсэн зөрчлүүд гарч байна. 

- Баянгол дүүрэгт өнгөрсөн тав хоногийн хугацаанд дөрвөн хоног Их тамир гэх амралтын газар , сувилалд амрах эрхийн бичиг тараасан. Энэ амралтын газар нь С.Эрдэнэ болон хамаарал бүхий этгээдийнх.

- Баянгол дүүргийн гурван хорооны хэсгийн ахлагч нар мөнгө тараасан нь баримтаар нотлогдсоныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 

- Сонгуулийн сурталчилгаа дууссан байхад нэр дэвшигч санал авах байрны ойролцоо иргэдтэй уулзсан нь мөн сонгуулийн хууль зөрчсөн учраас цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. 

- WIFI  цацагчтай 180 градус эргэдэг камер ашигласан.

-Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигчдийн ухуулагч нар сэтгүүлийг бэлэн мөнгөтэй хамт тараасан, бэлэн мөнгө тараасан мэдээлэл бүхий дэвтэр эд зүйлийг баримтаар авч, холбогдох байгууллагад өгсөн. 

-Баянзүрх дүүргийн  25-р хорооны байранд  нэр дэвшигч ахмадын баяр нэрээр цагаан идээ тарааж байгаад үйлдэл дээрээ баригдаж, цагдаагийн байгууллагад шилжсэн.

- Цэргийн насны залуучуудад зарлан дуудах хуудас өгсөнийхөө дараа татлагаас чинь чөлөөлж, 20 мянгөн төгрөг өгсөн.

-Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа М.Тулга 50 гаруй сая төгрөгийг иргэдэд тарааж байгаад газар дээрээ баригдсан гэлээ. 

Мөн иргэд сонгох эрхээ эдэлж, үлдэж байгаа хугацаанд сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна