У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлжээ

Админ
2020/10/16

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

  • - Засгийн газар өнгөрсөн хугацаанд төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн алдагдал, өрийг бууруулахын зэрэгцээ хямралд орсон эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлсэн.
  • -2020 оны хувьд хэн ч урьдчилан төсөөлөөгүй COVID-19 цар тахлын улмаас улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурч, төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна.
  •  Халдварт цар, тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, иргэдийн амьжиргааг хангах цогц арга хэмжээний улмаас иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг тэтгэх зориулалттай төсвийн зардал нэмэгдэж алдагдал дотоодын нийт бүтэгдэхүүний 9.9 хувьд хүрсэн нь дэлхийн бусад улсуудын дунджаас ихгүй байна. 
  • Хэрэв цар тахлыг дотооддоо алдсан бол эдийн засаг, санхүү, төсвийн хувьд ойрын жилүүдэд дааж давшгүй хүндрэлд орох байсан нь дамжиггүй юм. 
  • Сүүлийн үед Ардын Намын Засгийн газрын үед төсвийн алдагдал, өр нэмэгдсэн мэтээр улс төр хийж байгаа нь бодит үнэнийг гуйвуулсан, зохимжгүй үйлдэл гэдгийг цохон тэмдэглэж цөөн хэдэн тоог эргэн сануулъя! 
  • 2012-2016 оны хооронд төсвийн сахилга бат дээд зэргээр алдагдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 8 удаа өөрчлөлт оруулснаас 2015 онд 5 удаа өөрчилж төсөв, эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг дордуулснаар эдийн засгийн өсөлт 2009 оноос хойших хамгийн доод түвшинд буюу 1.2 хувьд хүрч агшсан, төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд, Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 79 хувьд хүрсэн байсан. 
  • Судалгаа тооцоогүй өр үүсгэж, Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй төслүүдэд зарцуулсан Чингис бондын 1.5 сая ам.доллар, Дим сам, Мазаалай, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бондын өрийг төлөхөд ашигласан Хуралдай бондын өр, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан 1.0 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны өрийг Монгол Улсын төлбөрийн тэнцэл, төсөвт дарамт үзүүлэхгүй арга замуудаар төлж байна.
  • Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Засгийн газар 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлжээ.
  • Манай Засгийн газар өрийн удирдлагыг зөв хэрэгжүүлсний дүнд өр үүсгэх зорилгоор нэг ч бонд гаргаагүй, арилжааны банкуудаас  өндөр хүүтэй, богино хугацаатай зээл огт аваагүй өдийг хүргэж ирсэн гэдгийг онцолж хэлье.  
  • Харин Засгийн газрын сая гаргасан “Нүүдэлчин” бонд нь 2021 онд төлөх өндөр хүүтэй Мазаалай бондын ихэнхийг 2 дахин хямд үнэтэй бондоор солих, 2022 онд төлөх Чингис бондын тодорхой хэсгийг худалдан авч зээлийн хүүгийн төлбөрийг 26.7 сая ам доллароор хэмнэсэн өрийн менежментийн үйл ажиллагаа болсон.   
  • Цаашид ч эдийн засаг, төсөвт дарамт үзүүлэхгүйгээр өр, төлбөрийг барагдуулж, өрийн дарамтыг бууруулах, тухайн жилд төлөгдөх өр, төлбөрийн дарамтыг жигд болгох арга хэмжээг УИХ-аар баталсан Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн хүрээнд хэрэгжүүлнэ.
  • Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2021 онд хурдтай сэргэнэ гэж үзэж байна. Тухайлбал, Дэлхийн Банк өсөлтийн төсөөллийг 5.6 хувиар, Олон улсын валютын сан 8.0 хувиар өснө гэж тус тус тооцсон. 
  • Засгийн газар 2021-2023 оны эдийн засгийн дундаж өсөлтийг урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6.0 орчим хувьд хүргэхээр зорьж байна.
  • Ирэх 2021 онд Монгол Улсын Засгийн газар
  • -Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих, технологийн дэвшил ашиглан татварын суурийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, байгалийн баялгаас татварыг бүрэн хураах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. 
  • -Татвараа хариуцлагатай, шударгаар төлдөг иргэд аж ахуйн нэгжүүдийн ачааллыг нэмэх бус борлуулалтаа нуун дарагдуулдаг, татвараас зайлсхийж хууль биелүүлдэггүй шударга бус этгээдийг татвараа төлдөг болгох ажлыг захиргааны аргаар бус аливаа хүндрэл чирэгдэлгүйгээр орчин үеийн технологийн дэвшил ашиглан хэрэгжүүлнэ.
  • Гаалийн шинэчлэлийн үр дүнд экспорт, импортын голлох боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хилээр нэвтрэх үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар экспортыг нэмэгдүүлнэ. 
  • Монгол Улсын 1.7 сая гаруй иргэн өдөр тутам хэрэглэж, 34 гаруй их наядын гүйлгээ бүртгэгдэж байгаа e-баримтын системийг улам боловсронгуй болгон иргэд худалдан авсан бараандаа гар утсаараа хяналт тавих, улс экспортоор гарч буй байгалийн баялгийн тээврийн хэрэгсэл тус бүрээр бүртгэх, хяналт тавих боломж бий болно.
  • Газрын бүртгэлийг бүрэн цахимжуулж ил тод болгох, газраас авах татвараа хуулийн дагуу ногдуулж хураах ажилд онцгой анхаарч хууль бус, замбараагүй олгогдсон газрын зөвшөөрлүүдийг цэгцлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын төлбөрөөс зайлсхийх явдлаас сэргийлж татварын тэгш шударга байдлыг хангаснаар орон нутгийн орлогыг эрс нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
  • Түүнчлэн, авто зам ашигласны төлбөр хураахад хүний хүчин зүйлийн нөлөөлөл их, зардал өндөр, хяналт сулаас гадна  түгжрэл үүсдэг үр ашиггүй постын системийг дугаар таних орчин үеийн камерын технологиор сольж авто зам ашигласны төлбөрийн нэхэмжлэлийг цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан түргэн шуурхай хүргүүлж хялбараар төлөх боломжтой болгоно.
  • Төрийн өмчийн нийт 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил алдагдалтай, үр ашиггүй, ил тод бус ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ. 
  • Иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг, эрүүл мэндийн даатгалын байгууллага улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийг  цахим систем ашиглан эмнэлэг, эмийн санд хуваарилдаг хэлбэрт 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн шилжинэ.
  • Шинэчлэлийг хэрэгжүүлснээр даатгалтай иргэд улсын болон хувийн эмнэлгийг чөлөөтэй сонгож чирэгдэлгүй, шуурхай үйлчлүүлэх, чанартай эмийг хөнгөлөлттэй, хүртээмжтэй байдлаар очер дараалалгүй худалдан авдаг болох юм. Иргэн хүн даатгалын ач холбогдлыг ийм нөхцөлд л ойлгож ухаарч хүн бүрийн даатгуулах сонирхол нэмэгдэх учиртай.
  • Боловсролын салбарт хамран сургалтын хувь өндөр байгаа ч сургалтын чанар хангалтгүй байгааг хот, хөдөө, сургуулиуд хоорондын боловсролын ялгаа харуулж байна. Боловсролын салбарт зарцуулж байгаа төсөв хөрөнгө боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэж чадахгүй, үр ашиггүй байна.
  •  Засгийн газраас боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж “Гурван ээлжгүй сургууль”, “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг 2018 оноос эхлүүлж материаллаг хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой үр дүнд хүрээд байгаа ч боловсролын чанарыг сайжруулж ирээдүйн МОНГОЛ ХҮНИЙ төлөвшил, ёс зүй, хүмүүжил, мэдлэг чадварт анхаарах цаг болжээ.  
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын аргачлалыг өөрчилж, багшийн орон тоог боловсролын стандарт хөтөлбөр,  анги дүүргэлтийн бодлоготой, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй уялдуулдаг болох шаардлагатай байна. 
  • Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд эдгээр асуудлуудыг Засгийн газар ирэх оноос цогц байдлаар хэрэгжүүлж эхэлнэ.
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулна. Засгийн газар 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлага байна. 
  • Дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийг  ажиллах хүчний өрсөлдөх чадварын бодлоготой уялдуулах шаардлагатай байна. 
  • Боловсролын зээлийн сангаас олгож байгаа дээд боловсролын тэтгэлэг, зээлийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлж их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зөвхөн чанараар нь эрэмбэлж ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 
  • Эмч, сувилагчдын цалин  хөлсийг  үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, чанартай нь уялдуулж,  багшийн цалин хөлсийг сургасан хүүхдийн сурлагын чанартай холбож олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.  
  •  18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн болон нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг  2021 оны эхний хагас жилийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг  чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас жилд 3-5 нэгжээр хөнгөлж нийт 17 хувиар тооцохоор төлөвлөөд байна.
  • Түүнчлэн олон төрлийн халамжийг хавтгайруулан давхардуулж олгодог байдлыг цэгцэлж зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, хүртээмжтэй дэмжлэг, тусламж олгодог байхаар нийгмийн халамжийн тогтолцоог өөрчилнө. 
  • Халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлан танил тал, авилгаар төрийн халамж хүртэж ядарсан нэгний боломжийг хулгайлдаг нүх цоорхойг хааж, бэлэнчлэх бус харин ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн  тогтолцооны шинэчлэл хийнэ. 
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрсэн үр дүнг ахиулна.
  •  Нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан байна.  Улаанбаатар хотын утааг 80 хувь бууруулах, мөн аймгийн төвүүдийн утааг бууруулах зорилтыг ирэх онд тавьж байна.
  • Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын  үйл ажиллагааны  зардлыг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх зорилгоор Засгийн газар ЦАХИМ МОНГОЛ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж төрийн 181 төрлийн үйлчилгээг хамруулаад  байна.
  • Төрийн байгууллагуудын  хурал зөвлөгөөн, сургалт, семинар, гадаад болон  дотоод албан томилолт, хяналт шалгалтын чиг үүргийг цахимаар хэрэгжүүлж холбогдох зардлыг бууруулж, цаг хугацааг хэмнэх боломж байна.
  • Төрийн албаны зөвлөлийн  Хүний нөөцийн удирдлагын системд бүртгэлтэй төрийн албан хаагчийн мэдээлэлд суурилсан Төрийн албаны цалин хөлсний нэгдсэн системийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс улсын хэмжээнд нэвтрүүлнэ. 
  • Нийгмийн халамжийн 9 төрлийн 73 ангилал бүхий үйлчилгээг авахад бүрдүүлэх шаардлагатай 36 төрлийн бичиг баримтыг төрийн үйлчилгээний цахим системүүдээс автоматаар шалгаж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг иргэдийн дансанд  шуурхай шилжүүлдэг тогтолцоонд ирэх оноос бүрэн шилжинэ. 
  • Манай улсын мал сүргийн тоо 2019 оны эцсийн байдлаар 70.9 саяд хүрч 30 жилийн өмнөх үетэй харьцуулахад 45.1 сая толгойгоор нэмэгдсэн байна. 
  •  Сум, орон нутагт хийгдэх сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, их засвараас эхлүүлээд томоохон төслүүдийг ч саадгүй санхүүжүүлж байна.
  • Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн Их эзэн Чингис хааны музейг 2021 онд ашиглалтад оруулахын зэрэгцээ, Үндэсний урлагийн их театр, Байгалын түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж 2022 онд дуусгахаар төлөвлөж байна.

2021 онд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.



Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.162
    2020/10/18

    Чамтай, чамгүй наадах чинь төлөгддөг юм

    Хариулах
  • 66.181.161.105
    2020/10/18

    Хотын удирдлагуудтай хариуцлага тооц, шаардлагагүй усан оргилуур барьсан, 40.0 мянган долларын үнэтэй автобус 130.0 мянган доллараар авсан, хотыг хогонд даруулж архи тамхины хэрэглээ замбараагүй болгосон, нус цэр хаа сайгүй хаяж байгаа гээд хот чинь хот биш хогийн цэг боллоо

    Хариулах
  • 66.181.191.196
    2020/10/18

    Нэмэгдсэн хасагдсаныг тооцоод баланс нэмэх гарч байвал өр барагдуулсан гэж дуугараад ерөөсөө хэрэггүй шүү

    Хариулах
  • 202.126.89.71
    2020/10/17

    төлөөд байхад өр нь нэмэгдээд байдаг Энэ нөхөр дандаа худал ярина шүү өинөр засгаа муулахаас өөр ажилгүй

    Хариулах
    • 202.9.46.159
      2020/10/18

      Bsn ymig bsnaar n helehrd yadag ym yund n emzleed bgan

  • 202.9.46.176
    2020/10/17

    Энэ тоо төлсөн өр үү эсвэл зээлснээ андуураагүй биз Хүрэлсүхээ. Дандаа л зээл авна гэхээс зээлээ төллөө гэж сонсоогүй л юм байна даа энэ төр засгийг

    Хариулах
  • 103.212.117.97
    2020/10/17

    өмнөх өндөр хүүтэй мөнгө их гай болжбна даа.Сайн ажиллаж байгаа.Улам сайн ажиллаарай.сайдаа

    Хариулах
  • 66.181.161.122
    2020/10/17

    1.Өвчин тахалын үед.2.Монгол хэл соёлын асуудал хөндөгдөж байх үед Хятадуудыг оруулж ирж байгаа гэсэн мэдээ тархаад байна.Энэ тал дээр өөрийн байр суурь үзэл бодлоо илэрхийлнэ үү.

    Хариулах
  • 202.9.40.55
    2020/10/16

    Шинээр хичнээн өр тавьсан бэ түүнээ хариулаач

    Хариулах
  • 103.229.123.66
    2020/10/16

    Тэгээд монголын их өр яагаад хэвээр байгаад байгаа юм бэ

    Хариулах
  • 202.126.89.42
    2020/10/16

    өр тавиж төлж байж ингэж худлаа яридгаа болиочээ хуйлгайч дарга нартай тэмцэнэ гээд байсан яасан хэдий болтол камерийн өмнө худал яриж ард түмнээ хуурах юм сайдаа

    Хариулах
  • 202.9.40.135
    2020/10/16

    Зээлж аваад зээл төлөх одоо зээл төлөхөд орох уу.

    Хариулах
  • 203.91.115.49
    2020/10/16

    Hudlaa shaahaa bolildoo or tolood butsaagaad nemeed bj uhseniih ni tolson bdgiin hoid hormoigooroo urd hormoigoo nohdogiin negen helber uilderjilt haana bn dorwon jiliin chin negen hugatsaa duuslaa hezee hudlaa yrihaa bolih ymbe said guai

    Хариулах
  • 64.119.21.219
    2020/10/16

    Tulsun gehed hetsuumda

    Хариулах
  • 202.179.24.162
    2020/10/16

    өр төлөхөөр өр нь хасагддаггүй юм байх даа

    Хариулах
  • 66.181.166.101
    2020/10/16

    Эх хэлээ, эх орноо зарсан мөнгөөрөө төлөлгүй яахав дээ.

    Хариулах
  • 122.201.23.162
    2020/10/16

    Hoid hormoigooroo urdahaa l nuhuu bailgui de! Zunduu l tusuviin aldagdaltai bna !

    Хариулах
  • 66.181.178.50
    2020/10/16

    Их хэмжээний ор тавьсан эргэн тологдох байх даа!

    Хариулах
  • 150.129.142.15
    2020/10/16

    Өр төлөх яах вэ, үүрэг нь. Харин багасгаж чадав уу гэдэг нь чухал

    Хариулах
  • 202.55.188.36
    2020/10/16

    Coronosukh heden tognii tuslamj zeeliig irgeni ner barij nohodtoigoo huvasana helehgui ymuu haha.

    Хариулах
  • 202.170.70.59
    2020/10/16

    Chinii mungu bish tatvar tulugchdiin mungu shuu har zipda min

    Хариулах
    • 66.181.161.15
      2020/10/17

      Ardiin nam amixraliig chini uudunu tataj ardchilal chini unavailable bdag biz dee muu pizza mini