Зээлийн хүүг 6 хувь болгосноор орлого нь 1 сая хүрсэн иргэд ИПОТЕКИЙН ЗЭЭЛД хамрагдахаар боллоо

Админ
2020/10/16

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлжээ.  Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрдсэн байна. Ун зээлийг олгохдоо 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгох аж. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн юм.      

Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийг зургаан хувь болгох асуудал туссан. Ингээд сар гаруйн хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран зургаан хувь болгох асуудал туссан. Өнөөдрөөс эхлээд банкууд зургаан хувийн ипотекийн зээлийг өгч эхэлж байгаа. Өрхийн дундаж орлого нь 1.5 сая байж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа. Тэгэхээр хүмүүс 30 хувиа өгөөд ипотекийн зээлд хамаргдаж чаддаггүй байсан бол зургаан хувь болгосноор өрхийн орлого нь сая гаруй төгрөг байж хамрагдах боломжтой болж байна. Монголбанк 50, арилжааны банкууд 40 тэрбум төгрөг гаргаад өнөөдрөөс эхлээд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн” гэлээ. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.48
    2020/10/20

    8%-ийг 6 болгож өгөөчээ, асар олон зээлийн дарамттай байгаа гэр бүлүүдэд буян болоочээ!!

    Хариулах
  • 202.9.46.199
    2020/10/17

    Та нар битгий ард түмнээ алагчил

    Хариулах
    • 202.55.191.40
      2020/10/17

      Bi sariin1.6 jiliin19.2 % 3jil 5 sar tolj bn ebotikiiin zeel gej yrih yum hootsoldood bolohgui yum hudlaa showuu hiideg yum bishuu hogii hudalch 76 yumaa

  • 202.9.46.199
    2020/10/17

    өинө нь авсан нь хохьчино гэж б.гаа юмуу

    Хариулах
  • 202.9.46.174
    2020/10/17

    Ард түмэнээ алагчилсан МАНгарууд

    Хариулах
  • 202.131.244.134
    2020/10/16

    Банкны мөнгө хүүлэлтийг багасгах хэрэгтэйшдээ.. Адилхан л бүгдийг нь 6 хувь болгоод урьдны хүүгийн зөрүү бодохгүй энэ сараас бүх 8 хувийн зээлийг 6 хувь болгох хэрэгтэй. Яагаад алагчилаад байдаг юм бээ?

    Хариулах
    • 122.201.24.152
      2020/10/18

      Яаг зөв