УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэнгэрийн оронд заларчээ

Админ
2020/10/17

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг өнгөрсөн шөнө өөд болжээ. Тэрбээр хүнд өвчний улмаас удтал эмчлүүлж байсан юм. 

Мигэддоржийн Батчимэг (1973 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн. Өвөрхангай аймаг. Тарагт сум) нь Монгол улсын улс төрч. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагчаар ажиллаж байсан юм. 

Мөн тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа Ёс зүйн дэд хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр ажиллав. Улмаар Монголын Парламентын бүлгэмийн дэд дарга, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлэг, НАТО-гийн Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн даргын албан тушаалыг тус тус хашиж байв. Мөн Монгол-АНУ, Монгол-Хятад, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга байсан юм. 

Ардчилсан намыхан болон түүний хамтран зүтгэгчид нүүр номоороо дамжуулан эмгэнэл илэрхийлсээр байна.

Гүн эмгэнэл илэрхийлье. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.159
    2020/10/20

    Гүн эмгэнэж байна. Найз нарын маань охин сайн хүн байсан юмсан

    Хариулах
  • 103.9.90.130
    2020/10/19

    ум сайн амгалан болтугай. Монголын оюунлаг, шудрага бүсгүйчүүдийн нэг байсан

    Хариулах
  • 202.126.88.187
    2020/10/18

    Mongoliin shan busguichuudiin neg sain uls turch . Mongoliin turd heregtei hun bailaa. Uneheer haramsaltai

    Хариулах
  • 66.181.161.69
    2020/10/17

    999

    Хариулах
    • 202.126.90.133
      2020/10/18

      Ум ма ни бад мэ хуи

  • 64.119.26.137
    2020/10/17

    Ум ма ни бад мэ хум.

    Хариулах
  • 66.181.161.16
    2020/10/17

    Хайран сайхан залуу нас

    Хариулах
  • 66.181.161.100
    2020/10/17

    УМ МА НИ БАД МИ ХУМ алтан дэлхийдээ амгалан нойрсдоо

    Хариулах
  • 103.26.195.175
    2020/10/17

    Эх орон элгэн садандаа эргээд хурдан төрөөсэй.Ум ма ни вад ми хум.

    Хариулах
  • 103.57.94.83
    2020/10/17

    Хайран сайхан нандин эмэгтэй. Маш их харамсаж бна.

    Хариулах
  • 66.181.184.69
    2020/10/17

    ум мани бадми хум

    Хариулах