Сэрэмжлүүлэг: “Тумбааш” дэлгүүрийн өмнөх гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөжээ

Админ
2020/10/20

“Тумбааш” дэлгүүрийн өмнө байрлалтай гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал энэ сарын 20-ны шөнө буюу  2020 оны 10 дугаар сарын 20-ны 00.28 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш”  дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б-г мөргөсөн байна. 

Иймд Жолооч та бүхэн уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж, уг гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй тул үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хоногийн хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна